Г.Уянга: Би өлсгөлөн зарлахгүй | News.MN

Г.Уянга: Би өлсгөлөн зарлахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Би өлсгөлөн зарлахгүй

ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгыг "Ярилцах танхим"-даа урилаа.

-Та бид хоёрын сууж байгаа энэ гэр “Гал үндэстэн” хөдөлгөөнийх. Энд хуралдаж байхыг бодоход танайх хамтран эзэмших “эрх” авсан хэрэг үү?
-Бидний зорилго, чиглэл нэг болохоор “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн маань бидэнд гэр гаргаж өгсөн. Одоо хонь, хурга нийлчихсэн юм шиг л байж байна даа.

-Гэхдээ энд “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөний удирдагчид нэг л харагдахгүй байх шиг. Танаас бусад нь шүү дээ?
-Манайхан гадуур баахан ажилтай явж байгаа. Сүхбаатарын талбайд жагсаал хийх зөвшөөрлөө сунгуулах, мөнгө төгрөг хөөцөлдөх, хоол ундныхаа асуудлыг шийдэх гээд бүгд л дор бүрнээ хүлээсэн үүрэгтэй.

-Мөнгө хаанаас олох гэж?
-Үгүй яах вэ дээ. Хариуцсан хүмүүс гэж бий. Энд ирсэн хүмүүсийг өлөн хоосон байлгаад байж болохгүй байна. Уг нь тайз зассан байсныг маань “Мөнгө өгөхгүй бол сунгахгүй” гээд хураачихлаа.

-Энд одоо яг хэчнээн хүн байгаа вэ?
-Манай хөдөлгөөнөөс гэхэд 200 гаруй хүн байгаа. Тогтмол хонож байгаа 100 гаруй хүн бий.

-“Гал үндэстэн” хөдөл­гөөнийхөн хүмүүстээ өдөрт 25 мянган төгрөг өгч байгаа гэдгээ ил тод зарлаж байсан. Танайд тийм албан ёсны “цалин” бий юү?
-Тийм юм байхгүй ээ. Энд жагсч байгаа хүмүүст нэг ч төгрөг өгөөгүй. Бүгд сэтгэлийнхээ дуудлагаар ирсэн. Бид наашаа ирэх зардлыг нь л өгсөн. Энд ерөнхийдөө өл залгах маягтай  байгаа. Бүгд эх орноо аврах, хамгаалах хүсэл эрмэлзлийнхээ төлөө ирсэн. Тэд “Улаанбаатарчууд яагаад жагсахгүй байгаа юм бэ. Биднийг мөнгөөр жагсч байгаа гэж доромжлоод байна” гэж яагаад их гайхаж байсан.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хөдөлгөөний үйл ажиллагааг хаалганы цаанаас удирдаж байгаа юу. Олны дунд тууштайгаар байж чадах болов уу?
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

-Юуг?

-Бид бүгдээрээ хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрэх юм байна гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Харин тус, тусдаа яваад байвал амжилт олж чадахгүй. Цаг ямагт хүчгүйднэ. Иймд хамтын хүч, зорилгоор тэмцье гэж бид шийдсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч бидэнтэй энэ зорилгын төлөө нэгдсэн.

-Та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг олигархи,  авлигын загалмайлсан эцэг гэж ирээд л бичдэг байсан. Харин энэ удаад хамтдаа олигархи гэж тодорхойлсон хүмүүсийнхээ эсрэг тэмцэж байна. Танд он цагийн үүднээс нь авч үзсэн ч, өөрийнхөө итгэл үнэмшлийг бодсон ч ямар нэгэн эргэлзээ төрж байна уу?
-Үгүй ээ, тийм юм байхгүй. Бидэнд юун түрүүнд зорилгоо то­дор­хойлох хэрэгтэй байсан. Бид тэр зорилгоо тодорхойлсон. Гу­дамжинд, гадна байгаа хүмүүс нь бие биеэ хараан загнаж, зүхэх бус хүчээ нэгтгээд энэ олигархижсан системийн эсрэг тэмцэх нь чухал. Би Н.Энхбаярын талаар олигархи гэж бичиж байсан минь үнэн. Үүнтэй адил олон жилийн өмнөөс “Хувьсгалын замаар энэ бүхнийг өөрчилнө”, “Хувьсгалаас өөр гарц алга” гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Энэ байр суурийг минь өнөөдөр олон хүн дэмжиж байгаа нь надад сайхан байна. Би ганцаараа биш, миний цөөн хэдэн найз нөхөд бус, ард иргэд бүх нийтээрээ тэгж үзэж байна. Тухайн үед миний эсрэг талд зогсч байсан тэр хүн өнөөдөр миний талд зогсч байгаад баяртай байна. Ийм байхад түүнийг ямар шалтгаанаар хөөх юм бэ.

-Өнөөдрийн байр суурь нь л чухал гэж үү?
-Тийм ээ. Өнөөдөр ямар бодолтой байгаа нь л чухал байна. Хамгийн гол нь дээр байгаа хүмүүс хэн бэ гэдгийг нэг түвшинд олж харж байгаа нь чухал. Хүн болгонд  сайн, муу чанар байдаг. Тэр бүхнийг цаг үетэй нь нийцүүлж олж харах хэрэгтэй. Бидэнд ялалт хэрэгтэй. Тэр ялалтыг хэн хүсч байна вэ гэдэг нь хамгийн чухал.

-Та бүхний шаард­лагыг эрх баригчид хүлээж авахгүй бол Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийг эзэлнэ гэж мэдэгдсэн. Танд энэ мэдэгдэл аймшигтай санагдахгүй байна уу?
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз бидэнд шударга бус хандсан. Манай үйл ажиллагааг ерөөсөө мэдээлээгүй. Мэдээлэхдээ доромжилсон, басам­жилсан өнгө аясаар мэдээлж байсан. Өнөөдөр /өчигдөр/ гэхэд манай төлөөлөгчид Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлагатай уулзаж шаардлагаа хүргүүлсэн. Биднийг хатуу шаардлага тавихтай зэрэгцээд уржигдраас эхлэн хийсэн янз бүрийн нэр, хоч өгөхгүй энгийн сайхан мэдээлж өгсөн. Их хуралдайн үйл ажиллагааг хоёр цаг те­левизээрээ цацаж, өдөр бүрийн мэ­дээллийн хөтөлбөртөө мэдээлж, хэ­лэлцүүлэг нэвтрүүлэгтээ оруулж байхыг шаардсан. Бид хүн тө­лөөлөхөөс илүүтэй нийгэмд бай­гаа цөөнхийн дуу хоолойг илэр­хийлж байгаа төлөөлөл. Энэ бол хам­гийн чухал нь. Иймд бидний дуу хоо­лойг нэвтрүүлэх үүрэг тэдэнд бий. Иргэдийн татвараар санхүүжиж бай­гаа гэдгээ тэд ойлгох ёстой шүү дээ.

-Та бүхэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийг “эзэлж” авах тухай мэдэгдсэн нь олонд хүнд “Төрийн эргэлт хийхийг санаархаж байна” гэдэг бодол төрүүлсэн. Хэтэрхий аймшигтай биш үү?

-Яалаа гэж дээ. Ард түмнийг басамжилж, шударга бус мэдээлэл явуулсанд нь л дургүйцлээ илэрхийлсэн. Хүмүүс асуудлыг өөр, өөрийнхөө бодлоор л тайлбарлаж байгаа байх. Манай төлөөлөгчдийн зүгээс харин ч тайван замаар асуудлыг шийдэх зорилготой байгаа.

-Таван зүйл шаардлагыг тань УИХ болон Засгийн газар бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байна уу?

-Бүрэн биелүүлэх боломжтой. Энэ 15 олигархи өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.

-Олон нийтийн хувьд Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд нарыг олигархи гэж хэлэхэд нэг их гайхахгүй байх. Харин тэр дунд Э.Бат-Үүл гишүүн орсныг хараад “За энэ ч дээ” хэмээн бодож буй нь тодорхой?
-Би ч бас гайхсан. Гэхдээ энэ бол иргэдийн санал. Би тэр саналын хуудсыг бөглөхдөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Э.Бат-Үүл хоёрыг дугуйлаагүй. Тэгээд энэ талаар нэлээд ярилцсан. “Яагаад энэ хоёрыг нэрлэж байгаа юм бэ” гээд асуугаад байсан чинь бас их сонин тайлбар гарч ирсэн. Олигархи гэдэг зөвхөн мөнгө, эрх мэдэл, албан тушаал биш. Түүнийг хаацайлдаг, өмгөөлж хамгаалдаг тэр хүмүүсийг бас оруулах ёстой гэж ярьсан. Э.Бат-Үүлийг гэхэд манай төлөөлөгчид “Долдугаар сарын 1-ний талаар чуулган дээр хэлэлцүүлэх болоход хаалттай хийлгэсэн. Олон түмнээс мэдээллийг нуусан. Түүний энэ үйлдэл ганцаар тогтохгүй. Тэр хүн ерөөсөө энэ олигархижсан системийг бүхэлд нь хаацайлан хамгаалдаг” гэж хэлсэн.

-Харин УИХ-ын дарга Д.Дэм­бэрэлийг 15 олигархийн жаг­саалтад оруулах болсон үндэслэл нь юу байв?
-Нам дотроо нөлөөтэй гэж үзсэн байж магадгүй. Мөн албан тушаалд томилдог гэдгийг нь онцгойлон авч үзсэн байх.

-Таныг жагсаал тэргүүлж, удирдахыг харах болсоор удаж байна. Үр дүнг нь та олж хардаг уу?
-Анх 2004 онд иргэний хөдөлгөөн гэж гарч ирсэн цагаас л хамт яваа. Мэдээж нэг удаагийн жагсаалаар үр дүнг нь тодорхойлох хэрэггүй. Хамгийн чухал нь энэ бүх жагсаал цуглааны нийгэм өөрөө өөрчлөгдөж байна. Иргэд зоригтой болсон байна. Хэний эсрэг, юуны төлөө тэмцэх ёстой вэ гэдгээ ойлгосон байна. Эх орноо хамгаалах үүрэгтэй хүн гэдэгтээ итгэж байна. Энэ бол хамгийн том үр ашиг нь. Нийгмийн сэтгэхүй өөрчлөгдөхөд бид асар их хувь нэмэр оруулсан гэдэгтээ итгэлтэй байдаг.

-Энэ удаагийн жагсаалын үр дүнг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Ер нь хэр удаан үргэлжлэх бол?
-Төрийн ордонд байгаа хүмүүсийг бид байнга л айлгадаг. Тэднийг сэтгэл амар байгаа гэж бодохгүй байна. УИХ-ын зарим гишүүн машинаа барьж ирэхээ больсон гэсэн. Биднийг сүйтгэнэ гэж бодож байгаа бололтой юм билээ. Үр дүн өнөөдөр шууд гардаггүй юм гэхэд тэднийг айлгаж, хийсэн луйврыг нь бага ч атугай зогсоож байгаа гэдэгтээ итгэж байна.

-Байгаль орчин, аялал жуулч­лалын сайд Л.Гансүхийн нэхэмж­лэлийг үндэслэж, таныг албадан авч явах үед сэтгэл санааны цочролд орсон гэж нөхөр тань ярилцлага өгсөн байсан?
-Би урьд өмнө нь хэзээ ч тийм байдалд орж байгаагүй. Тэр үйл явдал үнэхээр аймшигтай санагдсан. Манай төлөөлөгчид таван минутын турш зам хааж, Баянгол дүүргийн цагдаагийн гадаа жагсч байж л намайг гаргаж авсан. Өнөөдөр Баянгол дүүргийн шүүх дээр шүүх хурал болж, Л.Гансүх сайд нэхэмжлэлээ татсан сураг дуулдлаа.

-Тэгэхээр танай гэр бүлтэй хийж буй Л.Гансүх сайдын маргаан дуусгавар болсон гэсэн үг үү?

-Үгүй ээ. Сүхбаатар бо­лон Баянгол дүүргийн цагдаад эрүү үүсгэсэн хоёр хэрэг нь үлдсэн байгаа.

-Та өнгөрсөн жилийн өдийд өлсгөлөн зарлаж байсан. Тэм­дэглэлт баяр байсан бол баяр хүргэж, бялуу хуваах байсан байх?

-Тийм ээ, энэ жагсаал өнгөрсөн жилийн өдийд болж байсан жагсаалын үргэлжлэл. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 22-нд бид өлсгөлөнгөө зарлаж, эрх баригчид өөрчлөлт хийнэ гэдгээ амлаж, гарын үсэг зурж байсан. Бид түүнд нь итгээд нэг жил амар тайван суусан. Гэтэл тэд үүргээ биелүүлээгүй.

-Энэ удаад та дахиад өлсгөлөн зарлах уу?
-Үгүй ээ, би одоо боломжгүй. Гуравхан сартай нялх хүүхэдтэй хүн шүү дээ. Манайхан “Бүгдээрээ хуурай өлсгөлөн зарлах уу, яах вэ” гэж байгаа.

-Хэзээ шийдэх вэ?
-Энэ талаар ярьж байгаад л болно доо.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baagii 2011-04-29 122.254.116.99

Амжилт хүсье Нээрээ хотынхон яагаад жагсахгүй байгаан

Avatar

Зочин 2011-04-29 202.179.31.242

Энэ хүүхнийг яагаад я***н гээд байдгийм гэж үү Энэ я***н АН ыхныг гүйцээчихсэн МАН аас нэлээдтэй нь нэр холбогдсон Бөгсөөрөө мөнгө олоод байдаг болохоор нь нөхөр нь хүлээн зөвшөөрдөг юм Одоо та я***н ыг дэмжиж байна уу

Avatar

Зочин 2011-04-29 202.179.31.242

Энэ хүүхнийг яагаад я***н гээд байдгийм гэж үү Энэ я***н АН ыхныг гүйцээчихсэн МАН аас нэлээдтэй нь нэр холбогдсон Бөгсөөрөө мөнгө олоод байдаг болохоор нь нөхөр нь хүлээн зөвшөөрдөг юм Одоо та я***н ыг дэмжиж байна уу

Avatar

Зочин 2011-04-29 202.179.31.242

Уг нь эднийг дэмжмээр байна Гэвч дунд нь жагсаалаар мөнгө хийгч я***н Уянгаа н**ш байгаа болохоор дургүй хүрээд байна

Avatar

Зочин 2011-04-29 202.131.248.211

Ayultai hiihen

Avatar

hooe 2011-04-29 202.131.229.218

Ta nar-n temtsel-g orgotgoh olon niitiig hamarsan shinjtei bolgoh heregtei bainaasag-n gazar-n ordon busleh haah hen-g gargahgui oruulahgui baih Mon undesnii radio TV-g hucheer ezleh geh met

Avatar

hi 2011-04-29 202.131.229.218

Er ni bol demjij bainaa 15 oligarhi ard tumnii shuuh gedeg ni demii Deedes maani buruutai gedeg-g oilgoj bainaa

Avatar

зочин 2011-04-29 122.254.127.34

Би хувьдаа дэмжиж байна Сайн байна Чи их дайчин шүү Амжилт хүсье

Avatar

зочин 2011-04-29 122.254.127.34

Би хувьдаа дэмжиж байна Сайн байна Чи их дайчин шүү Амжилт хүсье

Avatar

Зочин 2011-04-29 202.170.80.42

нэг жилийн хугацаатай давтамжтай юм биздээ хэ хэ

Avatar

Иргэн 2011-04-29 203.160.55.45

Жинхэнэ шудрага бүсгүй Энэ дор бичсэн тэнэгүүд бидний татварын мөнгөөр тансагладаг төрөөс төрсөн тэрбумтангууд биз Та нарт халгаатай болохоор үзэн ядаж буй байх

Avatar

Зочин 2011-04-29 182.160.42.190

сайн л байна шдэ Уянгаа болж л байна Амжилт

Avatar

Зочин 2011-04-29 182.160.42.190

сайн л байна шдэ Уянгаа болж л байна Амжилт

Avatar

Зочин 2011-04-29 182.160.42.190

сайн л байна шдэ Уянгаа болж л байна Амжилт

Avatar

Зочин 2011-04-29 114.31.71.102

ноднин өдийд өлсгөлөн зарлаад гарын үсэг зуруулаад 1 жил амар тайван суусан гэнээ тэгээд одоо дахиад гарч ирээд зогсож байгааг хаврын синдром л гэхээс өөр юу гэхэв дэ чааваас Ер нь хавартаа нэг хашгираад байхад ч их их хурлын гишүүн ч ойрхон байж мэдэх л юм

Avatar

Зочин 2011-04-29 202.170.71.6

Balai huuhen

Avatar

Зочин 2011-04-29 202.70.40.50

Чамаас л дээр өөрчлөх гэж оролдоод байгаам

Avatar

Зочин 2011-04-29 203.91.113.9

sumtai huuhen shuu ene

Avatar

Зочин 2011-04-29 122.201.19.3

ТЭНЭГ Хүүхэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж