Хоёр их мастер гурав дахиа тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Хоёр их мастер гурав дахиа тэнцлээ

Энэтхэгийн Ченнайд болж буй шатрын дэлхийн аваргын төлөөх халз тоглолтын гуравдугаар өрөг өчигдөр боллоо. Эхний хоёр өрөг цөөн нүүдлийн дараагаар тэнцээгээр өндөрлөсөн. Харин өчигдөр ширүүхэн өрсөлдөөн гарсан гэхэд болно. Эцэст нь 51 дэх нүүдлийн дараа хоёр тал тус бүр ноён, тэмээтэй үлдсэнээр тэнцээг хүлээн зөвшөөрчээ. Нутаг дээрээ цолоо хамгаалахаар тоглож буй Вишванатан Ананд хараар наадаж, харин Норвегийн их мастер Магнус Карлсен цагаанаар тоглов. Өргийн дараа Магнус Карлсен “Одоогоор хараар нүүсэн ганц өрөг маань цагаанаар тоглосон хоёроос арай дөнгүүр байлаа. Бид хоёр хоёулаа бага зэрэг сандарсан” гэж мэдэгджээ. Их мастеруудын бие халаалт дуусч, халз тулаан жинхэнэ утгаараа эхэлснийг уг тэмцээнийг анхааралтай ажиглаж байгаа шатрын мэргэжилтнүүд ярьсан байна.

Т.МАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж