Филиппин: аврагчид сүйрлийн талаар

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Филиппин: аврагчид сүйрлийн талаар

Филиппинийг дайран өнгөрсөн хар шуурганы улмаас Лейте  мужийн Таклобан хотод гэхэд л амь үрэгдэгсдийн тоо 10 мянгад хүрчээ. Нийт 600 мянга орчим хүн орон гэргүй болсон байна.

Таклобан хотод ажиллаж байгаа аврагчид Лейте аралд сүйрлийн хохирол учирсныг хэлж байна. “Бүх зам эвдэрч сүйрсэн ба гудамжаар нэвтрэх аргагүй. Цахилгаан хангамж бүрэн тасарсан байна” гэх тэдний илтгэлийг AFP агентлаг иш татав.

Зөвхөн Таклобан хот гэхэд л 10 мянган хүн шуурганд амиа алдаад байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулагч Валери Амос мэдэгдэв. НҮБ байгалийн гамшигт нэрвэгдээд орон гэрээ алдсан хүмүүсийн тоо 660 мянга болсныг хэлж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг Филиппинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж байна. АНУ тус улсад 20 сая ам.долларын тусламж түүний тоонд 55 тонн хүнс, ариун цэврийн хэрэгсэл илгээв. Мөн АНУ Филиппины эргийн зүг нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” онгоцыг бусад дагалдах хөлгийн хамт илгээн гамшгийн үр дагаварыг арилгахад нь туслуулахаар болжээ.

Герман нэг сая еврогийн нэмэлт тусламжийг өгөхөөр болсон байна. Их Британи 10 сая фунтын тусламж үзүүлнэ. Лондон мөн цэргийн хөлөг онгоцоо тийш нь илгээж байна.

Энэ цагаар Филиппины эргээс холгүй дахин нэг шуурга бүрэлдэн тогтож байна. Шуурга 13-14-нд гамшгийн бүсээс өмнөх мужуудаар дайрах ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж