
Харин энэ удаа Ц.Нямдорж дахин дорбинк үгүйлбэл олон нийт дэмжинэ. Тэр ч байтугай яг одоо л түүнд дорбинк өгчих юмсан гэж бодох хүн олон байгаа. Тодорхой үндэслэлгүйгээр, хэн нэгэн улстөрчийн өс хонзонгийн явуулгаар Төрийн ордныг гороолж, Засгийн газрыг огцруулах шаардлага гэгчийг өргөн бариад байгаа нь өөрийг нь сайдын суудлаас огцруулахаас илүүтэй дургүйг хүргэж байгаа биз ээ. Уг нь огцрохдоо тулбал Ц.Нямдорж сурчихсан улстөрч л дөө. Н.Энхбаярын явуулгаар тухайн үеийн Үндсэн хуулийн Цэц Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулсан. Тэр үед төрийн өндөр албан тушаалтан огцрох урлагийг эзэмшсэн байх ёстойг харуулж, үг дуугүй алхаа хүлээлгэн өгсөн. Тиймээс “Засгийн газрыг огцруул” гэдэг сэдвийг сонссоор насаа элээж яваа Ц.Нямдоржид “огцор” гэх нь “цайгаа уу” гэдэг шиг сонсогдож, даанч нэг чацавхийхгүй юм биз ээ. Гэхдээ шаардагсдын ард хэн байгаа нь л цээжийг нь урж мэдэх юм. Ялангуяа Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлчихээд, түүнийхээ маргааш нэр цохож өөрийнх нь суудлаар оролдох нь бүр ч эгдүүтэй.
Өнөөдөр Засгийн газар олон чухал ажил хийж байгааг ард түмэн харж байна. Иргэдээ ажлын байр, хоол хүнстэй байлгах, аль болох хямд үнээр орон сууцтай болгохоос эхлээд эдийн засгийн сэргэлтийн боломжийг ашиглан ирээдүйд хэрэгтэй ажлуудаа хийхээр цаг мөчтэй уралдан завгүй байгаа.
Юун Н.Энхбаярын гомдлыг тайлах, түүний турхирсан хүмүүстэй нялуурах. Харин ч тэр их хуралдай гэгчийнхэн ард түмнээр овоглож, ард түмний нэрийг улс төрийн зорилгодоо зөвшөөрөлгүйгээр ашиглаад байгаад дургүйцэж байна. Энэ талаар шүүхэд хандахад ч буруудахгүй.
Үнэндээ их хуралдайн тогтоол гэгчийг барин жагсагчид УИХ-ын гишүүн С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг онцолсон нь Н.Энхбаярын эцсийн шийдэл байлаа. Н.Энхбаяр ийм ажиллагаа зохион байгуулж сурсны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээгээр далимдуулан Ардчилсан намын төлөөлөл болгож “дайвар”-т ашигласан болохоос гол “бай”-гаа С.Баяр, Ц.Нямдорж нар дээр голлон чиглүүлсэн юм. Магадгүй 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн шум хилийн чинадад, Кремль дэх найзуудад нь хүртэл хүрчихээд байгаатай ч холбоотой биз. Хэрэв С.Баяр Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдлөө гэхэд хамгийн том түшиг тулгуур нь, бас хамгаалалт нь Ц.Нямдорж байх нь гарцаагүй. Тиймээс Н.Энхбаяр тэр хоёрыг хамтад нь намнахсан гэхээс аймшигтайгаар тэчьяадан юу ч хийж мэдэхээр болоод байна.
С.Баяр, Ц.Нямдорж гэдэг бол Н.Энхбаярын хувьд маш хүчтэй холбоотон. Юун С.Батболд, М.Энхболд, Ч.Улаан. Бүгдээрээ нийлээд ч тэр хоёр шиг хүчтэй биш шүү дээ. Харин Н.Энхбаярын өнөөгийн хамтрагчид л үнэхээр харамсмаар, багтарсандаа уйлмаар сул хүчин. Гэвч Н.Энхбаяр чамлахаар чанга атга гэдэг үгийг санаж, нэг хэсэгтээ л Ц.Шинэбаяраар тоглож, М.Энхсайхантай ханьсах биз.
Өнгөрсөн хавар буюу 2010 оны дөрөвдүгээр сарын эхээр иймэрхүү жагсаал цуглааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө “Гадаа болж байгаа жагсаал цуглааны ард Н.Энхбаяр байна гэсэн хардлага байна. Та юу гэж бодож байна” гэсэн асуултад “Н.Энхбаяр хэчнээн “Үгүй” гэж хэлээд нэмэргүй. Хүссэн, хүсээгүй Н.Энхбаяр удирдаж байгааг бүгд л харж байгаа” гэж хариулсан юм. Харин энэ удаа Н.Энхбаяр жагсаал зохион байгуулсан гэдгээ төдийлөн нуухгүй байгаа. Ер нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын дуэт тун алсуур харагдаад байгаа ч эцсийн дүнд огтлолцох нь гарцаагүй. Айхаа мартсан Н.Энхбаяртаа “Бадарчин баярлах болоогүй ээ” гээд шоолж суугаа Ц.Нямдорж сайд дорбинкоос дутахгүй хэдэн хуудас цаас харуулахад л гүйцээ шүү дээ. Н.Энхбаяр хариуд нь яах юм бэ. ТV-9-өөр нэг яриад л өнгөрнө. Өөр юу ч хийж чадахгүй. Н.Энхбаяр угаасаа ард түмний хэсгээр тоглож сурсан хүн. Санасандаа хүрч, төрд очсон ч өнөөдөр өөрийг нь дэмжиж буй люмпенгүүдийг өөд татна гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. Энэ бол түүний танил дүр төрх учраас ард түмэн төдийлөн сайшаахгүй.Тиймээс увайгүй, явуургүй үйлдлийг нь зогсоох эрх бүхий субъект, ХЗДХ-ийн сайдыг их хуралдайн шаардлагад хатуухан хариу өгчихсөн байхад хэн ч зэмлэхгүй. Харин ч сайшаана. Ц.Нямдорж Монголын улс төрд “Ганцаардсан чоно” байхаа больсон шүү дээ.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
Зочин 2011-04-29 202.179.16.203
Энэ 2 хоёулаа Монгол Улсад түй ч хэрэггүй шаарнууд юм шүү
жирийн ард 2011-04-29 182.160.62.74
Энхбаяр ногоон гэрлийн компани гэж ард түмэнд их ашигтай зүйл санаачилж ядууралд оруулсан гайхамшигтай удирдагчЭнэ далбаан дор хилээр юу оруулж ирсэнийг Уянгаа сайн мэддэг тул энэ хоёр хамт жагсах хувьтай байж мэдэх юм1996 оноос эхлэн Монгол улсын төрөөр тоглож байгаа нөхөрдөө1996 аас 2009 оны 5 сар хүртэл 13 жил Энхбаярын удирдлагаар ядууралд орсон ард түмэн шүүдээАрд түмэн дээр олон зүйлийг туршиж үзсэн нөхөр шүүОдоо боливол яасийм бэ Оюу толгойг чи гааруулаа биздээ Оросд өрөө төлөхдөө 50 сая доллар зээллээ гэдэг нэрийн дор 51 сая болгож өгөөд 6сарийн дотор 1 саяыг унагаа биздээФридланд та 2ын гар бариад байсан дүрс танай тв9ын архивт байгаа байхааЗурагтаар гарсанЗууны мэдээ сонин дээр тавигдсан Би жирийн ард ийм л дүгнэлтийг зурагтаар үзсэнсонингоос уншсан зүйл дээрээс хийж байна
зочин 2011-04-29 182.160.21.233
Байдал үнэнд их ойрхон байнаааа
Зочин 2011-04-29 182.160.61.55
ter ih hashgiraldaan deer chini dandaa soliotoi humuus baina leeshdee galzuugiin emnelgt ni butsaaval taarna nyamdorj odoo buh no-gii ni gargaj tawih heregtei shde
Nyamdorj bas l daranguilagch shuu dee 2011-04-29 203.160.55.45
hudlaa Nyamdorjiig huurguud magtaad bna uu enhbayariin l dugui
Мао 2011-04-29 182.160.48.89
Ард түмэн бүгдийг ажиглэж бас ойлгож байгааюугаа ч бичиж болдог цагаан цаас гэж бүү андуур
¿íýýí 2011-04-29 202.170.67.5
¯íýí áàéíààñàéõàí õýëæýíõáàÿð ÑÁàÿð ÖÍÿìäîðæ õî¸ðûã çààæ ºã÷ ÿâóóëàõäàà ÿàõàâ äýý¸ñòîé óíòàæ áàéãàà àðñëàíãèéí ÷èõ ð¿¿ õóðóóãàà õèéëýý äýý ¸îî¸ êàéô àâëàà øîî
zochin ni 2011-04-29 202.170.67.5
Demjij bnashudarga yosnii said ene novshnuudiig tsegtsleh yostoi
zochin 2011-04-29 202.170.67.5
Zuv bichjee demjij bn zuv olj harsan baina bayar hvrgeye
Фю Фю Фю 2011-04-29 202.179.20.192
Аль ч өнцгөс харсан Нямдорж төрийн хар хүн Хуулийг боловсрулах хэрэглэх практик талаасаа сайн ч хуульч Энэ ч утгаараа хууль засварласан буруутан болсон биз
Зочин 2011-04-29 124.158.120.32
улс төрийн тойм эрхлэгчтэйгээ нямдоржид хандраад гүйгээд байх чинь
Зочин 2011-04-29 182.160.60.156
nyamdorj saidaa Altai konstrakshinii nohduud DAmbiin hishgee gej huneer reket hiilgej gazar deeremdej baina gej haa saigui bicheed baina ta yu hiij baina
erdenet 2011-04-29 202.179.20.194
hulsnii bicheech ubs n nobshiig yund hairlaab
Bold 2011-04-29 180.149.65.162
Íÿìäîðæèéã øóäàðãà ãýæ áè÷ýýä áàéãàà õ¿í ººðèé㺺 ÿìàð õ¿í áîëîõîî õàðóóë÷èõ þì äàà Ýíý õîîðîíäîî çºð÷èëòýé õóóëèóäèéã äàíäàà Íÿìäîðæ çàñâàðëààä èéì þì ãàðãààä áàéãàà ø¿¿ äýý Áàñ Îþóòîëãîéã 30 æèë ãàäààäûíõíèéã öóñàë ãýæ ºãñºí õ¿í ÷èíü íºãºº Ä¿ëçýíãèéí õýëäýãýýð ÝÍÝ Íÿìäîðæ ø¿¿ äýý Òýãýõýýð ýíý õ¿í îâîî äîëëàð àâèëãàëä àâñàí áàééæ òààðíà äàà Ýõ îðíîî õóäàëäàæ áàéãàà ýíýõ¿¿ ñàéä íàðûã îãöðóóëàõàä ÷ áàãàäíà Áàñ òýãýýä äîðâèêäîõîä ÷ áàãàäíà ø¿¿ Õóäëàà óëñ òºðæ¿¿ëýýä ç¿ãýýð ºíãºð¿¿ëýõ ñàíààòàé áàéíà óóó Áîðãèëìàà ãóàé Òà Íÿìäîðæèééí áóóíû íîõîé áîëæ òààðâààà õý õý
Хөлсний бичээч 2011-04-29 202.5.202.130
Энэ сэтгүүлч хөлсөөр л бичдэг болж дээ Зүгээр сэтгүүлч ингэж бичиж нийгмийг турхирахгүй
Зочин 2011-04-29 202.131.242.156
Хатуухан хариу гэж юу хэлээд байна Оргилмаа авгай үгээ бодож яриарай
Зочин 2011-04-29 202.131.242.156
Энэ Оргилмаа гэдэг хүн шал худлаа харин ч Энхбаярын даалгавараар өдөж турхирч байгаа юм бишүү хэлсэн зоргоор нь Нямка хөдлөхгүй л дээ Энхбаяр тэрийг л хүлээж байгаа гэдгийг Нямка мэдэж байгаа байхоооо
Зочин 2011-04-29 202.131.235.138
ene zuilgui ch ereegui amitadiig eeard olniig b** basamjil daated huchtei shuu
Иргэн 2011-04-29 203.160.55.45
СБаяр ЦНямдорж хоёроос энэ Оргилмаа авгай эсвэл хүүхэн ч юм уу овоо юм хүртжээ Захиалгыг нь биелүүлэх гэж ийм юм бичиж байгаа бололтой
Монгол хүү 2011-04-29 202.179.10.46
Явж явж арай үнэний ортой арай жудагтай юм дуугардаг нь Монголын улс төрд энэ мэнгэт нөхөр болж таараад байна даа Харин мань мэнгэт Баяртай орооцолдвол ч нохойн замаар л орох байх даа
Irgen 2011-04-29 202.72.245.61
Nyamdorj guai tiim shudarga yum bol Ene unen hudal ni medegdehee baisan olon asuudliig tsegtselj eh oronard tumnii omno huleesen uurgee bieluuleech Tanai Ardiin namd Badamjunaigaas ogsuuleed toroos torson terbumtanguud zondoo bna sh deeHuulia heregjuuleech TSagdaagaa zov ajilluulaach
Зочин 2011-04-29 182.160.5.108
нямдоржид дорбинк өгөөд эхлээд жагсагчдыг буудуулчихъядараа нь хүн буудсан хэргээр нь өөрийг нь буудчихуу аан
Зочин 2011-04-29 202.179.20.219
инээд хүрсэн кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк
Зочин 2011-04-29 202.131.225.196
Энхбаярын тв-9 сувагаар Гаадаа мээрэн гэдэг хятад кино гарч байна Гаадаа мээрэн бол Энхбаяр шиг хятадтай тэмцдэг газар шороогоо хамгаалсан эх оронч блотой юм Энхбаяр бол гаадаа мээрэн шиг эх оронч гэж харуулах гээд байгаа бололтойТа нар нямдоржийг огцоруулааХарин энхсайханэнхбаяр хоёрын ард байдаг эрүүгийнхэнтэй хэн нүүр тулах вэ
zochin 2011-04-29 182.160.23.211
uls turchdin hoorond yas hayadag iimerhuu soninig haah heregtei Nyamdorj 90-eed oni dund ued uneheer shudarga duugardag baisan huvi hunih ni shudarga chanart itgej baina-gantshan odoo imijee arai uurchluud namin tuhai bish huni tuhai bish uls ornihoo niitleg erh ashgin talaar duugarmaar l baina Mongol gadaadinhand ezlegdlee sh dee nuudlin mal aj ahui sunuluu sh avilgal heterlee strategin orduudig hulgailj baina sh dee ene talaar
Зочин 2011-04-29 202.131.242.226
ХЗДХ-ийн сайдыг их хуралдайн шаардлагад хатуухан хариу өгчихсөн байхад хэн ч зэмлэхгүй