Түвдэд дахин нэг лам зулын гол болов

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Түвдэд дахин нэг лам зулын гол болов


Фото: tibettimes.net

Түвдийн лам Хятадын Засгийн газрын Түвдэд явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн Далай ламыг эргүүлэн авчрахыг шаардан өөрийгөө шатаасан байна. Хорин настай Цэрэн Гьял (Tsering Gyal) арваннэгдүгээр сарын 11-нд Голог-Түвдийн өөртөө засах тойрогт байдаг Бэм аймагт өөрийгөө шатаан эсэргүүцлээ илэрхийлжээ. Цагдаагийнхан галыг унтрааж, түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл байхгүй байна. Гьял эмнэлэгт хүргэгдсэний дараа түүний шавилан суудлаг хийдийн дэргэд 200 орчим хүн цугларч, түүнийг дэмжсэн гэнэ. Дараа нь тэд эмнэлэгт очин түүнийг гаргахыг шаардсан байв.

Гьялын эсэргүүцэл нь Бээжин хотноо гурав хоног хуралдсан Хятадын коммунист намын Төв хорооны бүгд хурал хаагдсан өдөртэй давхцлаа гэж төв байр нь Вашингтонд байдаг International Campaign for Tibet гэх хүний эрхийн байгууллага тэмдэглэжээ. Тэдний мэдээнд Цэрэнгийн эсэргүүцлийн зураг тавигдсан байна.

2009 оноос хойш нийтдээ 120 гаруй түвд лам нар Түвд дэх Хятадын бодлогыг эсэргүүцэн зулын гол болоод байгаа юм. Хятадын эрх баригчид лам нарын эсэргүүцэлд 1959 оноос хойш Энэтхэгт хөөгдөн гараад амьдарч байгаа Далай ламыг буруутай гэж үздэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж