Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Гуалиг Николь

“X Factor”-ийн үзэсгэлэнт шүүгч Николь Шерзингер өчигдөр /ХI.12/ орой Английн нийслэл Лондон хотноо “Sushi Samba” рестораны ойн баярын үдэшлэгт бие барьсан, тачаангүй өмсгөлөөр гангарч, гоолиг галбираа гайхуулжээ. “Pussycat Doll” хамтлагийн экс гишүүн Николь үдэшлэгийн гоёл нь загвар зохион бүтээгч Жулиян МакДоналдын энэ 2013 оны намар, өвлийн коллекцийн нэг аж.

Сүүлийн үед шар хэвлэлүүдээр дуучин  Николь Шерзингер удаан үерхсэн найз залуу Формула 1-ийн нисгэгч Льюис Хэмилтоноос салж, сэтгэл санаа нь таагүй байгаа тухай мэдээлэх болсон билээ.

Дашрамд сонирхуулахад “Sushi Samba” нь Япон, Бразиль, Перугийн үндэсний хоолоор үйлчилдэг алдартай сүлжээ ресторан аж.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж