Сомалид хар шуурга гамшиг дагуулав

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Сомалид хар шуурга гамшиг дагуулав

Сомалийн Засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдээр хар шуурганд өртсөн зүүн хойд хэсгийн Пунтленд нутгийг гамшгийн бүсээр зарлажээ. Хар шуурганы улмаас Сомалид 300 хүн амь үрэгдэж, 100 мянган мал үхэж хорогдон, олон зуун байшин барилга, орон сууц эвдэрч сүйдсэн байна. Түүнчлэн шуурганы нөлөөгөөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерийн аюул үүсч, зам, гүрүүд нурж сүйдсэн аж. Сомалийн Засгийн газраас гамшгийн бүс нутагт сая ам.долларын тусламж үзүүлэхээр төсөвлөж, хүнс, цэвэр ус, ахуйн хэрэглэл зэрэг тусламжийн бараануудыг Пунтленд рүү илгээж эхэлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж