Египет гурван сарын дараа онц байдлаа цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Египет гурван сарын дараа онц байдлаа цуцаллаа

Египетийн Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард орон даяар тогтоосон онц байдал болон шөнийн эргүүлийн үйл ажиллагааг өчигдөр /ХI.12/ цуцалсан байна. Египетэд өнгөрсөн наймдугаар сарын дундуур төрийн эрхээс зайлуулагдсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжигчид болон цагдаа, цэргийнхний хооронд болсон аймшигт мөргөлдөөний улмаас олон зуун хүн амь үрэгдсэн билээ. Үүний дараа Египетийн Засгийн газраас Мурсийн талын Мусульман ахан дүүс хөдөлгөөнийхний эсэргүүцлийг хүчээр дарахын тулд орон даяар хугацаагүй онц байдал зарлаж, шөнийн эргүүлүүдийг ажиллуулж эхэлсэн юм.

Цэргийнхнээр удирдуулсан Египетийн Засгийн газар анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурсигаас төрийн эрхийг булааж авсныхаа дараа түүнийг баривчлан хорьж, Мусульман ахан дүүс хөдөлгөөнийхнийг хомроглон баривчлах ажиллагааг эхлүүлсэн билээ. Үүний хүрээнд Мусульман ахан дүүс хөдөлгөөний удирдлагууд болон олон зуун гишүүд, дэмжигчид нь баривчлагдан саатуулагдсан бөгөөд тэдний заримыг нь Мухаммед Мурсийн хамт шүүхээр болсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж