Өнөөдөр Сири даяараа тэмцэлд босно

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Сири даяараа тэмцэлд босно

Сирийн сөрөг хүчнийхэн эрх баригчидтай эргэлт буцалтгүй ширүүн тэмцэл явуулах болж энэ баасан гарагийг бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний өдөр болгосноо зарлажээ. Тэд өнөөдрийг "уур хилэнгийн баасан гараг” болно гэж мэдэгдсэн байна. Тус улсад үйл ажиллагаагааг нь хориглосон “Мусульман ахан дүүс” байгууллага ард иргэдийг гудамжинд гарч тэмцэлд нэгдэн бүх нийтийн жагсаалд оролцохыг уриалж байгаа аж.

Мөн сөрөг хүчний нэгэн болох “хувьсгалч залуучуудын хөдөлгөөн”-ий удирдагч уриалга гарган өнөөдөр Сирийн хотуудын бүх гудамжнуудыг хааж тэмцэхийг нийтэд уриалсан байна. Тэд ганцхан “одоогийн дэглэм бүрэн огцрохыг л шаардана” гэж хэлжээ.

Сирид үргэлжилж байгаа бослого тэмцлийн үеэр гарсан хохирлын талаар эрх баригчид болон хүний эрхийн байгууллагуудын тоо баримт зөрсөөр байна. Эрх баригчид хууль сахиулагч хүчний 78 цэрэг, цагдаа болон энгийн иргэн 70 хүн амиа алдсан гэж байгаа бол хүний эрхийн байгууллага нь өөр тоо хэлж байгаа юм.

Зөвхөн Дераа хотод гэхэд л энэ долоо хоногийн эхнээс өдийг хүртэл 130 хүн амь үрэгдсэн бол нийтдээ улс даяараа 617 жагсагчид,иргэд алагдсан гэж мэдээлж байна. Мөн тэдний хэжл байгаагаар бол нэг мянган долоон зуу гаруй хүн баривчлагдаад байгаа аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж