
Хэрэв өнөөдөр хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дэмжвэл төсөв дараагийн бариандаа хүрч, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгүүдийг хийх юм. Хуулийн дагуу төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой бөгөөд өнөөдрийг оруулаад ердөө гуравхан өдөр л үлдээд байна. МАН-ын зүгээс цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, Төсвийн байнгын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг олонхийн бүлэгт тавиад буй.
Ямартай ч хоёр долоо хоногийн турш гацаанд орсон төсөв урагш нэг алхлаа. Харин олонхи ямар шийдвэр гаргаж, сөрөг хүчин хэрхэн тохиролцоонд хүрч чадахаас шалтгаалан 2014 оны Төсөв гурав, дөрөв дэх хэлэлцүүлгээ давж чадах эсэх нь тодорхой болно.