Ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Говийн бүсийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, Төвийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын сав газраар 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
5 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2013 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус,өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж