Тоглолтын дараа үймээн болжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Тоглолтын дараа үймээн болжээ

Английн Премьер лигийн 11 дүгээр тойрогт "Челси" талбайдаа "Вест Бромвич"-ийг хүлээн авч, эцсийн минутад тоог 2:2-оор тэнцүүлсний дараагаар цэнгэлдэхийн хонгилд хоёр багийн 20 хүнийг хамарсан зодоон болжээ. Зодоон үүсгэврийг "Челси"-гийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо, "Вест Бромвич"-ийн хамгаалагч Юнас Ольссон нар тавьсан байна.

Сессеньоны гоолын талаар Моуриньо тун таагүй үг хэлэхэд Ольссон "Амаа хамхиад зайл" гэж өмнөөс нь хэлжээ. Харин тоглолтын дараагаар Моуриньо Ольссоныг "Микки Маус" гэж дуудснаар Ольссоны тэвчээр барагдаж, улмаар хоёр багийнхан цэнгэлдэхийн хонгилд нүдэлджээ.

Р.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж