МСҮТ-ийн Нийгмийн түншлэл, Олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт хивс” ХХК-ийн ХНБХ-ийн хамтран зохион байгуулж багш, оюутнуудыг “Эрдэнэт хивс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцууллаа. Энэхүү өдөрлөгт,
• Оёдол, эсгүүр 1 курс-20
• Оёдол, эсгүүр 11-р анги 16
• Тоног төхөөрөмжийн засварчин 1-р курс-26
• ХҮО-ийн 1-р курсийн 24 оюутан буюу нийт 87 оюутан оролцлоо.
МСҮТ-ийн сургалтын албаны дарга Ч.Цэвэгмид, Мэргэжлийн суурь чадамжийн тэнхимийн эрхлэгч Д.Золзаяа, багш О.Ууганбаяр, Х.Оюунгэрэл, Б.Алтанцэцэг, Нарантуяа, Нийгмийн түншлэл, Олон нийттэй харилцах албаны ажилтан Д.Лхагвадулам, Д.Цэнд-Аюуш нар оролцлоо.
“Эрдэнэт хивс” ХХК нь 1989 онд байгуулагдсан бөгөөд Монголын томоохон хөнгөн үйлдвэрүүдийн нэг юм. Одоогийн байдлаар 1500 орчим ажиллагсадтай бөгөөд бүтээгдэхүүнээ гадаадын олон улс орнуудад тасралтгүй нийлүүлж байна. Бүтээгдэхүүний эрэлт, нэр төрөл нэмэгдэхийн хэрээр ажиллагсдын орон тоо ч мөн нэмэгдэж байна. Иймээс “Эрдэнэт хивс” ХХК ажиллагсдаа бэлтгэх гол түшиц сургууль нь Орхон МСҮТ болж байна. Иймээс оюутан багш нараа энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулсан нь цаг үеэ олсон хэрэг боллоо.
Тус өдөрлөгийн нээлтэд “Эрдэнэт хивс” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга М.Ганзориг, хуулийн зөвлөх Түвшинтөгс, ХАБЭА-н албаны дарга Жавзан, шуурхай зохицуулалтын албаны ажилтан Ууганбаяр нар оролцсон.
МСҮТ-ийг төгсөөд тус үйлдвэрт олон оюутнууд очиж ажилладаг тул тэдний сурлагын идэвхийг дээшлүүлэх, сургалтыг онол, практиктай хослуулах нэхмэл, сүлжмэлийн шинэлэг технологиудтай танилцуулах гол зорилго агуулж байв.
Багш, суралцагсдыг ”Эрдэнэт хивс” ХХК-ийн дараах цех, хэсгүүдээр оруулж танилцуулав.
• Ноос угаах үйлдвэр
• Будах цех
• Холих цех
• Самнах цех
• Ээрэх үйлдвэр
• Бэлтгэх цех
• Хивс нэхэх үйлдвэр
• Гүйцэтгэн боловсруулах цех
• Нэхмэлийн үйлдвэр
• Сүлжмэлийн үйлдвэрийг танилцууллаа.
Нийгмийн түншлэл, Олон нийттэй харилцах албанаас, “Эрдэнэт хивс” ХХК-тай хамтран зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг орон нутгийн телевизүүд сурвалжилж олон нийтэд мөн мэдээллээ.
Эх сурвалж: www.erdenet.mn