ХААИС гадаа спортын талбайтай болжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

ХААИС гадаа спортын талбайтай болжээ

Хөдөө аж ахуйн их сургууль өөрийн эзэмшлийн гадна талбайдаа спорт талбайтай болжээ. БШУЯ-ны дэмжлэгтэйгээр байгуулсан тус талбайд хөлбөмбөг, гандбол, хөнгөн атлетик, аэробик гимнастик зэрэг төрөл бүрийн спортын тоглолтууд, оюутны биеийн тамирын хичээл сургалт явуулах бүрэн боломжтой аж. Энэхүү талбай нь улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц загвар хийцтэй, орчин үеийн, спортын төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болохоор төлөвлөгдөн хийгджээ.

Спортын талбайн нээлтийн ажиллагаа маргааш 16.00 цагт болох юм. Нээлтийн ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга болон ССАЖЯ, МОХ, МОСХ-ны удирдлагууд оролцох юм байна. Нээлтийн үеэр ХААИС болон зочин багийн хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт тоглолтх болох аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж