Боловсруулах үйлдвэрлэл эрчимжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Боловсруулах үйлдвэрлэл эрчимжиж байна

Аж
үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өнгөрсөн сарын
байдлаар 2046.9 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 222.6 тэрбум төгрөг
буюу 12.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ өсөлтөд уул уурхайн олборлох үйлдвэрийн салбарын нүүрс, зэсийн
баяжмал, газрын тос, алтны үйлдвэрлэл 0.8-60.2 хувиар нэмэгдсэн нь
нөлөөлсөн байна. Түүнчлэн катодын зэс, шингэн сүү, ноолуур, бетон
зуурмаг, хэвлэмэл хуванцар карт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн 0.2
хувиас 8.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн тухай албаныхан хэллээ.

Цаашдаа
ирэх жилүүдэд боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх нь
тодорхой болсон юм. Тухайлбал, энэ жил “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэр
ашиглалтанд орж, нэг өдөрт 1800 тонн баяжмал гаргаж байна. Мөн Дорноговь
аймгийн нутаг дахь “Цагаан суваргын орд”-ыг ажиллуулахад бэлэн болж
буй, “Эрдэнэт” үйлдвэр шинэ орд нээсэн талаарх сураг дуулдах болсон.
Тиймээс бэлэн түүхий эдээ байгаа үйлдвэрүүдээ түшиглээд боловсруулах
нөөц, бололцоо бийг салбарынхан хэлсэн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж