Уушгины хатгаатай тэмцэх өдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Уушгины хатгаатай тэмцэх өдөр болж байна

Пневмони буюу уушгины хатгаа нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм.

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө”–г боловсруулж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” хэмээх олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдасан. Мөн оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэх болсон юм (http://worldpneumoniaday.org/).

Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд 5 хүртэлх насны хүүхдийн дунд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3,212 тохиолдол, менингитийн 25  тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай байна.   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэглийг бууруулах хамгийн үр дүн, үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах явдал гэж тунхагласан.

Монгол Улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж