
“Барселона”-гийн довтлогч Лионель Месси өвдөгний шөрмөсийн гэмтлийн 6-8 долоо хоногийн хугацаанд талбайд гарах боломжгүй болсон талаар клубын удирдлага албан ёсоор мэдэгджээ. “Барса”-гийн түүхэнд бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч тэрбээр өнгөрсөн ням гаригт Ла лигийн хүрээнд “Реал Бетис”-тэй хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан юм. Ингээд даваа гаригт Барселонад нарийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн бөгөөд ямартай ч хоёр сар орчим хугацаанд тоглох боломжгүй болсон байна.
Гэмтлийн улмаас Месси Аргентиний шигшээ багийн Эквадор болон Босния-Герцеговинатай хийх нөхөрсөг тоглолтод оролцох боломжгүй болж буй юм. Түүнчлэн Аваргуудын лигийн хүрээнд “Барселона”-гийн “Аякс” болон “Селтик”-тэй хийх хэсгийн шатны тоглолтыг өнжих болж байна.
С.ЦЭЛМЭГ