
Нийслэлийн тээврийн товчооны ойролцоох айл, албан газарт цахилгааны хязгаарлалтыг өнөөдөр 11 цагаас эхлэн хийжээ. Ямар гэмтэл гарсан талаар “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн хариуцлагатай жижүүрэс тодруулахад “Жилдээ нэг удаа урсгал засварын ажил хийдэг. Энэ удаа тээврийн товчоо орчмын цахилгааныг 11-18 цаг хүртэл хязгаарлан хийж байна. Энэ тухайгаа хоёр өдрийн өмнө иргэд, байгууллагад албан ёсоор мэдэгдсэн. Өөр цахилгааны саатал гарсан, хязгаарлалт хийсэн газар байхгүй. 18 цагаас хэвийн ажиллагаандаа орно” гэв.
Х.Хангал