Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж, туршилтаар явуулж эхэлсэн юм. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар явуулсан бол өчигдрөөс /XI.12/ эхлэн дахин гурван чиглэлд хүүхдийн автобус явуулж эхлээд байна.
Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн дөрвөн чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус зорчиж эхэлсэн бөгөөд энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Хүүхдийн автобусны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байгаа аж.



