Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

“Bee Gees” бут авна

“Pink Floyd”-ын cover night-ыг ёстой л бут авч орхисон уран бүтээлчид тун удахгүй дахин нэг cover night хийхээр төлөвлөжээ. “Sweetymotion” хамтлагийнхан болон хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нарын хамтарсан дараагийн cover night тун удахгүй болох гэж буй.

“Bee Gees” хамтлагийн cover night-ыг арван хоёрдугаар сарын 3-нд соёлын төв өргөөнд хийх нь ээ. Тэдний “Pink Floyd” хамтлагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн тоглолт тун амжилттай болсныг дурьдах нь зүйтэй биз ээ. Тухайн үед тоглолт үзсэн хүмүүс ч ам сайтай байсан билээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж