Эрдсийн экспортын хувь буурч байна

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Эрдсийн экспортын хувь буурч байна

Үндэсний статистикийн хорооноос эхний 10 сарын статистик мэдээллийг гаргажээ. Эхний 10 сард нийт 3 тэрбум 480 сая долларын экспорт, 5 тэрбум 341 сая долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 1,860 тэрбум долларын алдагдалтай гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс экспорт таван хувиар, импорт долоон хувиар буурсан бол гадаад худалдааны алдагдал 10 хувиар багасчээ.

Зөвхөн 10 дугаар сарын мэдээг харвал 382 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн жилийн 10 дугаар сарынхаас 11,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин импортын хувьд 515 сая доллар болж, өнгөрсөн оныхоос 4,3 хувиар өссөн байна.

Нийт экспортод эзлэх эрдэс бүтээгдэхүүний хэмжээ ч буурчээ. Эхний 10 сарын нийт экспортын 80,1 хувь буюу 2,788 тэрбум доллар нь эрдэс бүтээгдэхүүнийн салбарт оногдож байна. Өнгөрсөн оны мөн үед уг салбарын эзлэх хувь 89,4 байжээ. Харин үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын салбарын экспорт 296,3 сая доллар болж, нийт экспортын 8,5 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн онд дөнгөж 85,6 сая доллар буюу 2,3 хувийг эзэлж байсантай харьцуулахад нэлээд нэмэгджээ. Нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 260,2 сая доллар болж, 7,4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг өссөн үзүүлэлт юм.

С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж