Хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистаны өсвөр насны алдартан Малала Юсуфзайгийн бичсэн “Намайг Малала гэдэг” ном өдгөө олон сая хувь хэвлэгдэж, уншигчдын гарт хүрээд буй юм. Тэгвэл Пакистаны бүх хувийн дунд сургуулиудын холбооноос Малалагийн номыг тус улс дахь 152 мянга гаруй дунд сургуулийн 25 сая сурагчийг уншихыг хориглосон байна. Холбооны зүгээс “Намайг Малала гэдэг” номыг хорьсон шалтгаанаа сурагчдад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ исламын шашинг үл хүндэтгэсэн өгүүлэмжтэй гэж тайлбарлажээ. Исламын шашинтнуудын зүгээс Малалагийн бичсэн номыг Барууныхны үзэл суртал, хүсэл сонирхлын нөлөөнд хэт автсан гэж үзэж байгаа аж.
Харин Малалаг дэмжигч зарим охид түүний номыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн буруушааж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА