Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг өнөөдөр гаргажээ. Тэрээр энэхүү хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод хандан тавьсан байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах болсон үндэслэлээ Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т заалтыг үндэслэлээ гэжээ.

УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Монгол Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарсан нь УИХ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Сангийн яам ханатай төсвийг УИХ-д мэдүүлж байсан, гэвч цөөнхгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан. Үүний төлөө УИХ-ын дарга хариуцлага хүлээхгүй юм уу, Оюутолгой компаниас 455 тэрбум төгрөг оруулж ирэхгүй бол би огцорно гэж мэдэгдэж байсан сайд одоо хариуцлагаа хүлээхгүй юм уу. Би энэ төсвийг батлахад дэмжээгүй эсрэг кноп дарж байсан. Гэхдээ би хариуцлага хүлээхэд бэлэн, УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн" гэх байр суурийг илэрхийлж байлаа.

Үүний дараа тэрээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтийг намдаа гаргасан ч хүлээж аваагүй юм. Харин энэ удаад ямар шийдвэр гаргахыг УИХ эцэслэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж