20-р зуун Фокс үзэгчдийг сармагчны ертөнцөд урьж байна | News.MN

20-р зуун Фокс үзэгчдийг сармагчны ертөнцөд урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

20-р зуун Фокс үзэгчдийг сармагчны ертөнцөд урьж байна

Харри Поттер киноны нэгэн гол дүр болох Драко Мальбойн дүрийг бүтээсээр олны танил болсон залуу жүжигчин Том Фелтон ид шидийн ертөнцөөс сармагчны ертөнц рүү шилжжээ. Энэ оны зургадугаар сард нээлтээ хийх "Rise of the Planet Apes" кинонд тэрбээр туслах дүр бүтээсэн аж. 2001 онд найруулагч Тим Бартоны дэлгэцнээ гаргаж байсан "Planet of the Apes" киноны үргэлжлэл болох энэхүү кино энэ оны наймдугаар сарын 5-нд нээлтээ хийх гэнэ.

Том Фелтоны хувьд тэрбээр сармагчны дүрд бус Додж хэмээх хүний дүрд тоглож буй гэнэ. Киноны гол дүрд "Spiderman", "Eat pray love" кинонуудаар танил болсон залуу жүжигчин Жеймс Франко болон "Slumdog Millionare"-ийн Фреада Пинто нар тогложээ.

20-р зуун Фокс кино компани болон найруулагч Руперт Вьятт нарын бүтээл тус кино 90 сая долларын өртгөөр бүтээгдэж байна.  

 
Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж