“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрөгч наймдугаар сараас цагдан хориод байгаа. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болсон ч прокурорын шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Г.Буяндоржийн ар гэрийнхэн түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа тавьсан ч хэрэг нь шалгагдаж байх үед мөрдөн байцаалтаас оргон зайлсан, дуудсан цагт ирэхгүй байсан учраас дахин батлан даалтад гаргах боломжгүй гэж үзжээ. Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дугаар зүйл ангид зааснаар хэрэг үүсгээд байгаа юм.
С.СҮРЭН