Катар 100 сая ам.доллараар Японд тусалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Катар 100 сая ам.доллараар Японд тусалж байна

Газар хөдлөлт, цунамид нэр­вэгдсэн нутаг орныг сэргээн босгоход зориулан Катарын Засгийн газар Японд 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийджээ.

Катарын Олон улсын хамтын ажиллагааны сайд Халид бин Мохаммад Аль-Аттий Японы Гадаад хэргийн сайд Такэаки Мацумототай уулзах үеэр энэ тохиролцоог хийлээ гэж NHK мэдээлэв. Энэ мөнгө бол Катарын талаас гаргасан өгөөмөр тусламж юм. Тэр нь 76 орноос ирсэн хандивын санг улам ч нэмэгдүүллээ гэж Мацумото мэдэгдлээ. Өмнө нь Кувейт таван сая баррель нефть Японд хандивласан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж