Бизнест хамгийн чухал нь харилцаа

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Бизнест хамгийн чухал нь харилцаа

Өнөөдөр манай ажил хэрэгч
зөвлөгөө буланд маань дэлхийн хамгийн анхны долларын тэрбумтан, газрын тосны
“Standard Oil” компанийг үндэслэгч Жон Рокфеллерын (1839-1937) (түүний
түүхийг энд дарж уншина уу
) зөвлөгөөг оруулах гэж байгаадаа баяртай байна.
Жон Рокфеллер “Аливаа бизнест хамгийн чухал нь хүмүүстэй харилцах зөв харилцаа
гэж би үздэг. Хүнтэй зөв зүйтэй харилцана гэдэг таны бизнесийн цаашдын үйл
хэрэгт тустайгаас гадна таны нэр хүнд өсөх хамгийн анхны алхам юм. Бид
дэлгүүрээс кофе, цай, мах, сүү гэх мэт амьдралын хэрэгцээт зүйлсээ худалдан
авдаг бөгөөд эдгээр зүйлгүйгээр бид яаж амь зуух билээ. Тэгвэл ямар ч бизнес
сайн сайхан харилцаагүйгээр нэг ч алхам урагшилдаггүй бөгөөд бизнесийн тулгын
чулуу нь болдогийг сайн санаж яваарай. Хүн надтай сайхан харилцсангүй гээд та
хүнтэй муухай харьцаж болохгүй. Учир нь тухайн үед тэр хүн ямар авир гаргаснаа
дараа нь бодож тунгааж зарим нь ирж уучлал гуйдаг. Яг тэр мөчид та зөв зүйтэй
алхам хийснээ ойлгож ухаарах болно” гэж зөвлөж байна. “Зөв харилцаа-бизнесийн
амжилт” гэдэг алдарт үгийг Жон Рокфеллер хойч үеийнхэндээ хандаж хэлсэн байна.
Ингээд та бүхэн хүнтэй зөв зүйтэй харилцаж амжилт гаргах л үлдлээ.

Эх сурвалж: http://businessnews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж