Домгийн ертөнцөд аялуулах ”Immortals” удахгүй дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Домгийн ертөнцөд аялуулах ”Immortals” удахгүй дэлгэцнээ

Грекийн бурхдын гайхамшигт домог дэлгэцнээ дахин амилах нь. Энэ жил Холливуудаас дэлгэцнээ гарч дэлхийг байлдан дагуулах кинонуудын ээлжит нэгэн сюрприз. Энэ бол "Immortals" буюу "Үхэшгүй мөнх бурхад". Энэтхэгийн найруулагч Тарсем Сингхийн Холливууд дахь анхны даацтай бүтээл, Universal Pictures-ийн ээлжит нэгэн сенсаац, дахин сануулахад грекийн бурхдын гайхамшигт домог. Эртний грекийн соёл иргэншил дунд аялж, домгийн бурхдын зүүдэнд ч оромгүй тулаанд догдлон хөөрөх үзэгчдийн царайг америкийн театруудаас энэ оны арваннэгдүгээр сард харж болно.

"Immortals" кино нь грекийн домгийн хорон санаат хүчирхэг бурхад хүн төрөлхтөний эсрэг зогсож устгахыг санаархахад бас биднийг өмгөөлж тэдний эсрэг тэмцэх бурхад ч байгаа гэдгийг харуулсан ба ерөнхийдөө эцэс төгсгөлгүй хүмүүс болон бурхдын тэмцлийг үзүүлсэн гэнэ.

Киноны продюсер Марк Кантон нь бидний сайн мэдэх "300" киноны продюссерээр ажиллаж байсан тул энэ киноны зураг авалт болон ерөнхий дүрслэл нь яг л "300" шиг өнгө төрхтэй аж. Саяхан киноны трейлер  интернэтэд цацагдсан тул та бүхэн тэндээс яг л "300"-гийн өнгийг харах болно.
Киног бүтээгчдийн зүгээс тавьж буй тайлбар ёсоор бол энэхүү кино нь "300"-гаас хавьгүй илүү зохиолтой тул үйл явдал, өрнөл төгсгөл нь үзэгчдийг огтхон ч уйдаахгүй киноны туршид толгой эргэм адал явдал сэтгэл донслуулсан зүйлсээр дүүрэн байх гэнэ.

2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийх тус кино 115 сая долларын өртгөөр бүтээгдсэн. Компьютер графикийн хамгийн сүүлийн үеийн ололтыг төгс утгаар нь дэлгэцнээ ашиглаж чадсан ба найруулагчийн ур чадвар, жүжигчдийн тоглолт маш сайн болсон аж. Тиймээс ч энэ оны Холливуудын кинонуудаас нэлээд шуугиан дэгдээх кино байх юм.

Жүжигчдийн сонголт нэлээд сонирхолтой. Киноны гол дүр Тетиусын дүрд Британийн залуу жүжигчин, Холливуудад хөл тавиад нэг их олны танил болж амжаагүй Хенри Кэвилл тогложээ. Харин эсрэг гол дүр буюу Хиперион бурхны дүрийг бидний сайн танил хэдхэн жилийн өмнөөс кино урлагтаа эргэн хөл тавьж нэлээдгүй амжилттай яваа Холливуудын супер од Микки Рурк тун гайхалтай өвөрмөцөөр бүтээжээ. Бусад туслах дүрүүдэд "Ядуусын хорооллын саятан" киногоор 2008 онд Оскар хүртэн шуугиулж явсан энэтхэг жүжигчин бүсгүй Фрейда Пинто Фаэдра бурхны дүрд, Блэйд киноны нэгдүгээр ангийн сөрөг гол дүр Стивен Дорф Ставросын дүрийг, залуусын сайн мэдэх "Twilight" киноны Эмметтийн гэр бүлийн цус сорогч залуугийн дүрээр дэлгэцнээ тодорсон залуу жүжигчин Келлан Лутз Посейдон бурхны дүрийг бүтээсэн гэх мэтээр мөн л сонирхолтой дүрүүд гарчээ. Мэдээж энэ гайхамшигтай дүрслэл, үйл явдал, дүрүүд бүхий кино 3D байвал бүр догь. Киног бүтээгчид ч үүнийг орхисонгүй үзэгчдийг гурван хэмжээст дүрслэлээр домгийн ертөнцөд аялуулахыг хүсчээ.
Дээр дурдсанчлан киноны сурталчилгаа өнгөрсөн 27-ны өдөр интернэтээр цацагдаж эхэлсэн ба хүсвэл доорхи линкнээс үзнэ үү.

http://www.youtube.com/watch?v=7VdONYkKFmQ

Н.Наран

       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж