Ложистик төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Ложистик төвтэй боллоо

Монгол улс дэлхийн жишигт хүрсэн Хүнсний автомат агуулах бүхий
Ложистик төвтэй боллоо

Та бидний идэж ууж, өмсөж зүүж, эдэлж хэрэглэдэг бүхэн ложистиктой маш нарийн холбоотой. Талх тариа, бензин шатахуун, эм тан, ус ундаа, уул уурхай гээд ложистиктой хамаардаггүй бүтээгдэхүүн үйлчилгээ гэж үгүй. Гэтэл манай улсад тулгарч буй үй олон бэрхшээлүүдийн нэлээдгүй илүү хувь нь Ложистиктой холбоотой асуудлууд байдаг аж. Ложистик нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, хүргэлтийн асуудлыг шийдэж, цаг хугацаа, мэдээлэл, эрчим хүчийг үр ашигтайгаар зохицуулдаг. Саяхан үндэсний үйлдвэрлэгч, хүнсний манлай үйлдвэр АПУ компани ХБНГУ-ын Krones компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн, хүчин чадлын хувьд Монголдоо хамгийн томд тооцогдох бүрэн хэмжээний автомат агуулах болох АПУ Ложистик төвийнхөө нээлтийг хийсэн юм. Уг төв нь үйлдвэрээс бэлэн болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрийн дамжлагаас нь шууд татан төвлөрүүлж, хадгалж, буцаагаад захиалгын дагуу маш түргэн шуурхай түгээдэг бүрэн автомат үйлдвэрлэл юм.

Өнөөдөр амтай бүхэн л хүнсний аюулгүй байдлын талаар ярьцгааж байна. Харин хэр зэрэг чанартай, хэр удаан хадгалагдсан бүтээгдэхүүн хэчнээн дамжлагаар дамжиж хэрэглэгчдэд хүрдгийг мэдэх аргагүй. Үйлдвэрлэлээс хэрэглэгчдийн гарт хүрэх гэсээр бүтээгдэхүүн чанараа алдахаас гадна олон дамжлага дамжсанаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн зарлагаддаг. АПУ компанийн уг Ложистикийн төв нь жирийн нэг “агуулах”, “склад” гэдэг ойлголтыг халж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтийг цоо шинэ шатанд аваачиж байна. Уг төв нь тогтмол хэмд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалдаг бөгөөд зундаа халж, өвөлдөө хөрдөг эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хадгалалт, хамгаалалтын горимыг ийнхүү чанд мөрдөн, хэрэглэгчдийн гарт хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, шар айрагны чанарыг алдагдуулалгүйгээр хүргэдгээрээ давуу талтай.

Уг агуулахын барилга, тоног төхөөрөмж угсралт, програм хангамжийн асуудлыг ердөө 11 сарын дотор л шийдвэж чадсан бөгөөд 96’000 метр куб, арван мянга гаруй поддон бараа хадгалах багтаамж бүхий 12 давхар ган хийц байгууламж Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дээр сүндэрлэж байна. АПУ Ложистик төвийн автомат агуулах нь А, Б гэсэн хоёр үндсэн байгууламжтай бөгөөд агуулахын удирдлагын программ, материал урсгалын систем гэсэн хоёр программаар агуулахаа удирддаг аж. Бүтээгдэхүүнийг А байгууламж хүлээн авч автомат дамжлага дээр байрлуулснаар автомат робот тухайн хадгаламжийн нэгж рүү хүргэнэ. Энэ нь цагт 63 поддон бүтээгдэхүүн хүлээн авах хүчин чадалтай хэсэг бөгөөд бүрэн автомат үйл ажиллагаатай. Харин Б байгууламж нь цагт 58 поддон бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай түгээлтийн хэсэг юм. Энэ хэсгээс АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийг хүссэн тоо, хэмжээ, захиалгын дагуу нэг дороос маш хурдан хугацаанд зөөвөрлөж ачих боломжтой. Урьд нь ийм нэгдсэн агуулах байгаагүйн улмаас бүтээгдэхүүн авахдаа үйлдвэр тус бүр дээр очиж, шатахуун, цаг хугацаа, хөрөнгө мөнгө илүү зарлагаддаг байсан бол одоо уг зардлыг 3-4 дахин багасгах боломжтой болоод байна. Үр дүнд нь хэрэглэгчид ч бодит үнээр бүтээгдэхүүн авах нөхцөл бүрдлээ.

Ложистикийн асуудлыг энэ мэтчилэн орон даяар салбар бүрт амжилттай хэрэгжүүлж чадвал ард иргэд эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэж, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн дунд үүсэх төрөл бүрийн зардал багасах гэх мэт маш олон үр ашигтай нөлөөллүүд бий болно. Цаашлаад улс орны эдийн засагт ч ихээхэн үр нөлөөгөө өгөх юм. АПУ компани Ложистик төвийн төслөө амжилттай дуусгаж, дэлхийн шилдэг технологийг Монголдоо нэвтрүүлэн, нарийн мэргэжил, мэргэшил бүхий боловсон хүчин бэлтгэж, үндэсний манлай үйлдвэрлэгч хэмээх байр сууриа улам бүр баталгаажуулсаар. 

“АПУ Ложистик” төвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авхаар “АПУ” ХК-ийн Төсөл хариуцсан захирал А.Мэндбаяртай уулзлаа.

– Сайн байна уу? Юуны өмнө АПУ компани Монголдоо анх удаа бүрэн автомат үйлдвэрлэл бүхий Ложистик төвийг амжилттай ашиглалтанд оруулсанд баяр хүргэе. АПУ Ложистик төвийн онцлог давуу талуудын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

– Баярлалаа. АПУ Ложистик төв маань мэдээж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, хүргэлтийн асуудлыг цогц шийдсэн гээд давуу талууд их л дээ. Үүн дээрээс нэмээд Монголын Барилгын салбарт цоо шинэ технологи нэвтрүүлж чадсан. Энэхүү Ложистик төвийн барилга нь 30 метрийн өргөнтөй мөртлөө дундаа нэг ч багана буюу тулгуургүй баригдсан барилга юм. Монголд өмнө нь ийм хэмжээний том барилга байгууламжийг баганагүй баригдаж байсан туршлага байдаггүй. Тэгхээр энэ барилгыг үндэсний үйлдвэрлэгч, барилгын компаниудтайгаа хамтраад барьсан нь Барилгын салбарт оруулсан томоохон хувь нэмэр, дэвшил юм. Мөн энэ Ложистик төвийн бүхий л тоног төхөөрөмж, үйл ажиллагаа нь бүрэн автомат төдийгүй тус төвийн хөдөлгөөн бүр нь мэдрэгчээр явагддаг. Тэгхээр мөн Мэдээлэл технологийн салбарт ч бас нэгэн шинэ дэвшил авчирсан гэж хэлж болно.

– Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах гэсэн зорилго зорилт байдаг. Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд Мөшгөлтийн тогтолцоо гэж зүйл бий болсон. АПУ Ложистик төв нь энэхүү тогтолцооны системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үү?

– Мөшгөлтийн тогтолцоо гэдэг нь товчхондоо тухайн бүтээгдэхүүнийг хэзээ, хаана, хэн үйлдвэрлэж, хаана хадгалаж, хэрхэн тээвэрлэн, хэнд хүргэгдэж, хэнээр борлуулагдсан гэх мэтчилэн мөшгөх бүрэн цогц тогтолцоо юм. АПУ Ложистик төв нь энэхүү тогтолцоог бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна гэж ойлгож болно.

– Ложистик төвийн салшгүй нэг хэсэг нь яалт ч үгүй түгээлтийн сүлжээ. АПУ Ложистик төвийн түгээлтийн сүлжээний талаар мэдээлэл өгнө үү?

– Таны хэлсэнчлэн үнэхээр түгээлтийн сүлжээ гэж зүйл Ложистикийн салшгүй чухал хэсэг мөнөөс мөн. АПУ компани Монгол орон даяар асар том түгээлтийн системтэй компани бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд нийт 7000 гаруй харилцагчтай, эдгээр харилцагч нараараа дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын өнцөг булан бүрт хэрэглэгч нартай хүргэж өгдөг нэгтгэсэн цогц түгээлтийн сүлжээтэй компани юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж