Дипломатын тусгай сургалт явагдана

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Дипломатын тусгай сургалт явагдана

Төрийн Удирдлагын Хүрээлэн нь Монголд анх удаа 6 сарын хугацаатай олон улсын байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхижуулах, бизнесийн салбарын гадаад харилцааны удирдах ажилтнуудад онол, практикийн мэдлэг олгох зорилгоор 6 сарын дипломатын сургалтыг зохион байгуулахаар болоод байна.
 
Тус сургалтаар Дипломат бичиг баримт, Дипломат ёслол, Дипломат алба, Дипломатын Англи хэл, Дипломатын Герман хэл, МУ-ын гадаад бодлогын түүх, Олон улсын эдийн засаг, Олон улсын худалдаа, Хөгжлийн эдийн засаг, Олон улсын бизнесийн удирдлага, Олон улсын эрхзүй, Олон улсын харилцааны түүх, Гадаад орнуудын төр, эрхзүйн харьцуулалт, Гадаад бодлогын дүн шинжилгээ, Геополитик, Иргэншил судлал, НҮБ ба Олон улсын байгууллагууд, Глобальчлал зэрэг хичээлүүд заагдах бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан үе үеийн туршлагтай дипломатчид, төрийн түшээд багшлах бүрэлдэхүүнд нь орж байгаа юм байна.
 
Мөн АНУ-ын Төрийн Департамент болон АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн хамтарсан сургалтыг явуулж, дэлхийд нэр хүндтэй дипломатчдыг бэлтгэдэг Жоржтауны Их Сургуулийн гэрчилгээ олгохын зэрэгцээ гадаадын улс орнуудаас нэр хүндтэй судлаачид, дипломатчид урилгаар хичээл заана. Энэхүү 6 сарын сургалт нь дипломатын сургалтын анхных нь бөгөөд цаашдаа энэ бааз, туршлага, гадаад хамтын ажиллагаандаа тулгуурлан Дипломатын байнгын академи болж шат ахих юм.
 
Төрийн Удирдлагын Хүрээлэн нь үүнээс гадна Харвардын Бизнесийн Сургуулийн дэргэдэх Харвард Бизнес Паблишн байгууллагын Менежментийн албан ёсны зайны сургалтыг бизнесийн удирдах ажилтнуудад зориулан явуулах гэж буй бөгөөд тус сургалтын бүртгэл дуусч маргааш буюу 2013 оны 11 сарын 12-ны өдөр хичээлээ эхлэх гэж байна. Төрийн Удирдлагын Хүрээлэн нь төр засгийн байгууллагуудад сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага бөгөөд НҮБ-ийн Сургалт, судалгааны хүрээлэнгийн зайны сургалтуудыг явуулах бэлтгэлийг базааж байна.
 
Дипломатын сургалтанд дипломат албаны болон олон улсын байгууллагын залуу мэргэжилтэн, бизнесийн салбарын гадаад харилцааны 25 хүн бүртгэх бөгөөд сургалт 2013 оны 12 сарын 01-ээс 2014 оны 5 дугаар сарын 30-нд явагдана. Бүртгэл Төрийн Удирдлагын Хүрээлэнгийн байранд 2013 оны 11 сарын 22 хүртэл явагдана.

Холбоо барих:

Хаяг: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-21, MW Holding компаний байр (хуучнаар Чингис зочид буудлын хойд талын Анод банкны байр)

Утас: 976-70110363, 99094136, 89004136

Цахим шуудан: publicmanagementinstitute@gmail.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж