
МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, зарим салбар сургуулиа татан буулгах шийдвэр гаргажээ. Үүнийгээ тус сургуулийн удирдлагууд бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаагаар тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох асуудлыг хэлэлцсэн ажээ. Харин энэхүү шийдвэрийг тус сургуулийн оюутан, багш нар эсэргүүцэж байгаа аж. Ингээд уг шийдвэрийн дагуу ямар сургуулиуд татан буугдаж байгааг сонирхуулья.
- Математик Компьютерийн сургууль
- Физик Электроникийн сургууль
- Мэдээллийн Технологийн сургууль
- Хими, Хими Инженерчлэлийн сургууль
- Биологи, Биотехнологийн сургууль
- Газарзүй, Геологийн сургууль
- Монгол Хэл, Соёлын сургууль
- Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль
- Олон Улсын Харилцааны сургууль
- Гадаад Хэл Соёлын сургууль
Н.ГЭГ