СХД-ийн сурагчид тусгай автобусаар зорчино

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

СХД-ийн сурагчид тусгай автобусаар зорчино

Гэрээсээ хол ав тобусаар сургуульдаа явдаг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн. Учир нь автобус хүлээхдээ хүүхэд даарах, мөн гэрээсээ хол өчнөөн километр газар алхаж сургуулийн бараа харах зэрэг  алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд сургуульдаа ирж очиход бөөн асуудал үүсдэг. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр том оврын автосбуыг тусгай маршрутаар  явуулсан бол энэ сарын 11-нээс буюу өнөөдрөөс дахин гурван чиглэлд хүүхдийн автобус явуулахаар  шийдвэрлэсэн байна. Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн дөрвөн чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах бөгөөд энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж