
J-18 сөнөөгчийн туршилт энэ сарын эхнээс эхэлсэн бололтой. Оросын усан онгоцноос хөөрөх Су-33 сөнөөгчтэй адилхан онгоц нислэг хийж байсан бөгөөд тэр нь J-18 гэсэн баталгаа байхгүй. Су-33 – Т-10К гэх орос онгоцыг хуулбарлан Хятад анхны J-15 гэх усан онгоцны сөнөөгчөө бүтээж байсан юм. Үүнийг Хятадын анхны онгоц тээгч “Ши Лан” (хуучин “Варяг”) хөлөг онгоцонд байрлуулах юм.
Shenyang Aircraft Corporation J-16 сөнөөгч ба үл үзэгдэгч технологийг хэрэглэсэн J-11B онгоц дээр ажиллаж байна. J-11B нь Су-27 онгоцны хуулбар бөгөөд J-17 (Су-34 онгоцны өөрчилсөн хуулбар) болон J-19 (J-11B онгоцны арай хүнд жингийн хувилбар) онгоцууд дээр уг компани бас ажиллаж байгаа. Хятадын эрх баригчид энэ талаар мэдээлээгүй юм.