Виталий Кличко
Украины ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн баасан гаригт Украины татварын хуулинд оруулсан өөрчлөлтөд гарын үсгээ зуржээ. Хуулийн тэр засвар нь ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг сөрөг хүчний УДАР намын лидер Виталий Кличкод өгүүлэхгүй болж байна.
"Интерфакс" агентлаг тодруулснаар хуулийн засварын дагуу гадаадад байнга амьдардаг хүнийг Украинд амьдарч буйгаар тооцохгүй гэсэн байна. Виталий Кличко, Украины иргэн ч гэсэн 1990-ээд оны дунд үеэс Германд амьдрах зөвшөөрөл авчээ. Тэрээр Германы промоутерийн Universum Box Promotion компанитай гэрээ байгуулсны дараа уг зөвшөөрлийг авчээ. Одоо түүнийг сүүлийн 10 жилд Украинд амьдраагүй гэсэн шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй болж байна.
Виталий Кличко Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ аравдугаар сарын 24-нд мэдэгдсэн юм. Киев хотын Нийгмийн судалгааны олон улсын хүрээлэнгийн явуулсан санал асуулгаар түүнийг иргэдийн 16 хувь нь дэмжинэ гэж зургадугаар сард хэлж байлаа. Тэр асуулгаар Януковичийг 14 хувь нь дэмжихээр хэлсэн байв.