Мансууруулах бодис зөөсөн хэргээр Малайзид Узбекистаны гурван иргэнийг шүүж цаазын ял сонсголоо. Ялыг 54 настай эмэгтэй Дильбар Назароа, 39 настай эрэгтэй Жасур Журакулов, 58 настай эмэгтэй Сайера Нурмухамедова нарт оноожээ. Тэд Малайзид 10 кг метамфетамин гэдэг мансууруулах бодис оруулсан байв. Тэднийг Ташкентаас нисэхэд уг бодисыг Шохрух гэгч дамжуулсан байв.
Зорчигчдын ачаанаас мансууруулах бодис илэрсний дараа тэднийг саатуулан баривчилсан байв. Тэд Малайзид компьютерийн тоног төхөөрөмж авахаар ирсэн гэж хэлж байгаа гэнэ.
Малайзид нэг биш удаа гадаадынханд мансууруулах бодис зөөвсний төлөө цааз сонсгож байлаа. Саяхан 1,5 кг метамфетамин зөөсөн Германы иргэн дээд хэмжээний ял авсан байлаа. Тавдугаар сард Макоккогийн иргэн бас ийм шийтгэл авсан байв. Өнгөрсөн онд Мексикийн гурван хүн мөн цаазаар авагдах ял авчээ. Малайзид уг ялыг дүүжлэх аргаар гүйцэтгэдэг байна.