Хар шуурганаар үрэгдэгсэдийн тоо зуугаас давлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Хар шуурганаар үрэгдэгсэдийн тоо зуугаас давлаа

Фото: Charism Sayat / AFP

Далайн хүчтэй хар шуурга «Хаян» (Haiyan) Филиппины төвийн нутгаар дайрахдаа зуу гаруй хүний амийг  аваад байна. Эрх баригчдын мэдээнээс үндэслэн энэ тухай арваннэгдүгээр сарын 9-нд Agence France-Presse мэдээлжээ.

Далайн хар шуурганы улмаас олон удаа газрын нуралт болж зарим газарт үерийн аюул нүүрлэв. Олон тооны орц, сууц эвдэрсэн ба зарим арлуудад цахилгааны хангамж тасраад байна. Өдгөө хар шуурга Филиппиныг өнгөрөөд Вьетнам, Лаосын зүг явж байна.

Филиппины ольтригийн  төв хэсэг ба Самар, Лейте  арлуудыг дайрсан «Хаян» шуурганд шуургануудын үнэлгээний Саффир-Симпсоны шаталбараар хамгийн дээд төвшнийг өгсөн  бөгөөд шуурганы төвд салхины хурд секундад 76-105 метр хүрч байв. Далайн давалгааны өндөр нь 4-5 м байлаа.

Гамшгийн бүсээс 125 мянга орчим хүнийг  аюулгүй газарт нүүлгэж сургууль хоршоог хаасан байв. Тус орны төв хэсэгт 200 орчим нислэгийг хойшлуулжээ. Өнгөрсөн есдүгээр сард Филиппин, Хятадаар дайрсан “Усаги” шуурганаас  хүч чадлаар ихээхэн давсан “Хаян” шуурга  энэ оны хамгийн хүчтэй нь болов. Шуурганы улирлаар Филиппинийг дунджаар 20 орчим  хар шуурга дайрдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж