
Бялуу 1,65 метр байгаа нь жүжигчний өндрөөс 13 см-ээр бага. Кларк өөрөө хэлэхдээ бялууг хаалгаар багтахгүй учраас бага хэмжээтэй болгосон гэв. Бялууг бэлтгэхэд 90 цагийг царцуулсан байна.
Найз нарынх нь зөвлөснөөр Кларк бялуугаа Бирмингэмийн бялууны олон улсын тэмцээнд микро автобус хөлслөн хүргэжээ. Уралдааныг зохион байгуулагчид энэ ер бусын бялууг хараад ихэд гайхсан гэнэ.
Ер нь бол Кларк ер бусын бялууг анх удаа бэлтгэж байгаа юм биш. Тэрээр найз нөхөддөө мотоцикл, Зул сарыг хулгайлагч Гринча зэргийн дүрстэй торт бэлтгэж байв. Кларк өөрөө мэргэжлийн нарийн боовчин биш гэнэ. Тэрээр торт хийх аргыг YouTube сүлжээний роликуудаас сурчээ. Бирмингэмийн уралдаагы дүн өнөөдөр тодорхой болох ёстой.