Кубын эсрэг хориг арга хэмжээг АНУ эргэн харж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Кубын эсрэг хориг арга хэмжээг АНУ эргэн харж магадгүй

Америкийн засаг захиргаанаас Кубын эсрэг 1960 онд авсан, өнөөг хүртэл үйлчилж байгаа хориг арга хэмжээний асуудлыг АНУ эргэн харж магадгүй хэмээн ерөнхийлөгч Барак Обама Флорида мужид очих үеэрээ  мэдэгдсэн байна.


Фото: РИА Новости

«Манай бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэхдээ бид бүтээлч, ухаалаг байх ёстой» хэмээн Обама хэлэхдээ, хориг арга хэмжээ нь хагас зууны өмнө авагдсан бөгөөд тэр өнөөдөр тийм чухал биш байж болно гэж онцолжээ. 1960-аад онуудад  гаргасан шийдвэрүүдийг эргэн харах нь “кубачуудад харилцааны шинэ төвшинг өгнө”  гэж Обама хэлэв. Шинэ үеийн америкчууд  хоёр талын харилцааны шинэ механизмыг хайхад бэлэн байна гэж тэр тэмдэглэв.

Эрх чөлөөний арал Америкийн иргэд ба корпорацийн хөрөнгийг хураасны дараа эдийн засгийн хориг арга хэмжээг Кубын эсрэг АНУ 1960 онд авсан юм. Энэ хориг арга хэмжээ нь 1962 онд бараг бүтэн хориг болтлоо чангатгагдсан байна. Хоригийг цуцлах нөхцөл болгон АНУ нь Кубаас хүний эрхийг дээдлэх мөн ардчилсан замын зүг хөдлөхийг шаардаж байгаа. Америкчуудын шаардлагын дагуу, Куба нь  бусад гадаад орнуудтай цэргийн эвсэл байгуулах, цэргийн хамтын ажиллагаа явуулахыг зогсоох ёстой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж