Грек зэвсэг нууцаар зөөж явсан усан онгоцыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Грек зэвсэг нууцаар зөөж явсан усан онгоцыг саатуулжээ


Родосын боомт. Фото: Gérard Janot / Wikimedia

Грекийн эргийн хамгаалалтынхан хууль бус ачаа бүхий Сьерра-Леоне улсын далбаан дор явж байсан хөлөг онгоцыг барин саатуулав. Хөлөг онгоц Украинаас гарсан байжээ.

Хөлөг онгоцонд Калашниковын 20 мянган автомат бусад зэр зэвсэг ачиж явсан нь илрэв. Багийнхан ачааны бичиг баримтгүй байлаа.  Хөлөг онгоцыг Родосын боомтод авчирсны дараа багийн долоон гишүүнийг ахмадынх нь хамт саатуулан хориод байна.

Хөлөг онгоц хаашаа явьж байсныг одоогоор тогтоогоогүй байна. Тэр Туркийн Искендерун боомт, Сирийн  Тартус эсвэл Ливийн Триполид очихоор явж байх магадлалтай. Тэсрэх  бодис  зөөж байсан гэх мэдээг  хэвлэлүүд гарган тавьсан байв. Хөлөг онгоцыг шалгах явцад түүгээр хар тамхи зөөж байсан нь тогтоогджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж