
Сүүлийн хорин жилийн дотор Оросоос офшорын бүс рүү 800 саяас нэг их наяд доллар урсан гарсан байна гэж Холбооны зөвлөлийн Төсвийн байнгын хорооны дарга Сергей Рябухин мэдэгдсэн байна. Сенаторын хэлснээр энэ асуудлаар Холбооны зөвлөл энэ сарын 21-нд тусгайлан авч хэлэлцэх ажээ. “Парламентын сонголд эдийн засгийн болон хүчний блокийн төлөөлөгчид оролцож уг асуудалд дүгнэлтээ хийнэ” хэмээн тэр хэлжээ.
Холбооны зөвлөл уг асуудлаар Татварын, Төсвийн болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Татвараас зайлш хийхэд үүрүүлэх хариуцлагийн хуулиудад чангалах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР