
-Оюутолгойд үүсээд байгаа асуудал, маргаан одоогийн байдлаар хэрхэн шийдэгдэж байна вэ?
–Оюутолгой төслийн эхний үе шат нь амжилттай, хурдтай хэрэгжсэн. Цаашдын асуудал бол далд уурхайдаа энэ эрч хүчийг хадгалж үзэх сонирхолтой байна. Ерөнхийдөө манай талаас 22, Хөрөнгө оруулагч талаас найм гээд нийт 30 асуудал хуримтлагдсан байсан. Үүнийг төлөөлөн удирдах зөвлөл, компанийн төвшинд шийдчих бүрэн боломжтой. Сүүлд Лондонд очоод 15 асуудалд ойлголцолд хүрчихээд ирсэн. Сая таваас долоон асуудлыг ойлголцоод зөвшилцсөн.
-Яг ямар асуудлыг шийдсэн юм бэ?
– Дээрх таван асуудал бол усны, татварын урьдчилгаа төлбөр, зэс хайлуулах үйлдвэрийн төсөл гэх мэт асуудал байсан. Гэхдээ бид сүүлд хэлэлцээний ширээний ард суухдаа хоёр талдаа хэлэлцэн шийдвэрлэсний эцэст хэвлэл мэдээллээр ил тод зарлана гэж тохиролцсон учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
– Далд уурхайн санхүүжилтийн асуудал юу болж байна вэ?
-Оюутолгой төсөл хэвийн үргэлжилж байгааг онцолмоор байна. Ил уурхай болон баяжуулах үйлдвэр ашиглалтанд орчихсон, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Харин олон улсын хөрөнгийн зах зээл сэргээд ирвэл далд уурхайн санхүүжилт ч нааштай болно. Бид аль болох хурдан гацаанаас нь гаргахын тулд ажиллана. Төсөл өөрөө хугацаанаасаа өмнө амжилттай явж байгаа. Цаашдаа олон улсын зах зээл сайжирвал далд уурхайн нөхцөл боломж ч сайжирна.Далд уурхайн санхүүжилтийн талаарх мэдээллийг одоохондоо өгөх боломжгүй. Ирэх долоон хоногоос хоёр тал хамтдаа хэвлэлийн мэдэгдэл хийхээр байгаа.