Пакистан Саудад цөмийн зэвсэг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

Пакистан Саудад цөмийн зэвсэг нийлүүлнэ

АНУ-ын тусгай албадын мэдээгээр Саудын Арабт зориулсан цөмийн зэвсгийг Пакистанд бэлтгэж дууссан, одоо зөвхөн нийлүүлэх л үлдээд байгаа гэнэ. Израилийн армийн тагнуулын газрын тэргүүн асан Амос Ядлин Швейцарид хийлгэсэн  хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрэв Иранд цөмийн завсэг гарч ирвэл Саудууд сар ч хүлээлгүй Пакистанд очиж, өөрсдийн захиалгаар хийлгэсэн бөмбөгөө авчирна” хэмээжээ.

Саудын вант улс Ираны эсрэг хүч тэнцвэржүүлэх үүднээс Пакистаны цөмийн хөтөлбөрийг сайн санхүүжүүлсэн ажээ. 2009 онд Саудын ван Абдулла мэдэгдэхдээ хэрэв Иран “улаан шугамыг алхвал” вант улсад цөмийн зэвсэг бий болно хэмээн зарласан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж