Хятад руу 450 кг баавгайн савар гаргах гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

Хятад руу 450 кг баавгайн савар гаргах гэж байжээ

Оросын Благовещенск хотын авто засварын газраас хилийн цэргийнхэн болон аюулгүйн албаныхан 450 кг баавгайн савар хураажээ. Албан мэдээнд дурдсанаар их хэмжээний баавгайн савраас гадна хүдрийн заар, баавгайн доньд хураасан байна. Тэдгээрийг Хятад руу гаргахаар битүүмжлэн савласан байсан гэнэ.  

Хэвлэлийн албаны мэдээгээр ийм их тооны савар бэлтгэхийн тулд 100 гаруй баавгайг агнасан байна. Одоо хураагдсан зүйлсийг устгалд оруулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж