
Засгийн газраас 2012 онд зарласан Үйлдвэржилтийн шинэ эрин үе арга хэмжээний хүрээнд өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв” хамтын ажиллагааны санамж бичиг үйлдлээ. Санамж бичгийг Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв”-ийн захирал Р.Батгэрэл нар төлөөлөн үзэглэсэн юм. Ингэснээр хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх бөгөөд санамж бичиг гурван жилийн хугацаанд үйлчлэх юм.
У.БОЛОР