
Энэхүү ёслолын үеэр С.Эрдэнэболдын бүтээл “Эзэнт гүрний туульс” номын тэргүүн дэвтрийн нээлт болохоос гадна Монголын урчуудын эвлэлийн шагналт С.Төрбурамын бүтээсэн хайчилбар урлагийн үзэсгэлэнг толилуулна.
“Жак Уэтерфорд”-ын шагнал гардуулах ёслолд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн, “Нууц товчоо” судлаач, доктор, профессор Б.Сумьяабаатар, Төрийн соёрхолт, доктор, профессор О.Батсайхан, калиграфын мастер Т.Жамъянсүрэн, зураач, хайчилбарч С.Төрбурам болон зохиолч С.Эрдэнэболд, улс төр, урлаг, спортын хүндэт зочид оролцоно.
“Эзэнт гүрний туульс” хэмээх шилдэг номын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Морин хуур цогцолбор” ажиллаж буй юм.
Э.ТЭКҮ