“Фүкүшима-1”-д өмнө байгаагүй ажил явуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

“Фүкүшима-1”-д өмнө байгаагүй ажил явуулна

“Фүкүшма-1” АЦС дээр цөмийн тогоог хөргөх зориулалтаар дэлхийн атомын эрчим хүчний түүхэнд бай­гаагүй ажиллагааг явуулна. Станцын нэг, хоёр, гуравдугаар блокийн дотоод камерт ус шахах ажээ.  Цөмийн тогоо бүрийн секторуудад усан дэрийг үүгээр бий болгох ажээ. Туршилтын дэглэмийг нэгдүгээр тогоонд хийж эхэлсэн байв. Дээд хэсэгт нь өгөх ус дамжуулах хоолой ба гэмтсэн клапануудын нүхээр тогооны дотор хэсгийг аажмаар дүүргэх ажээ.
 
“Усан бүрхүүл” хийх ажиллагаа нь хөргөх ажилбарын сүүлийн шат болж байгаа бөгөөд гурван сарын дараа тогооны дотор усны төвшин 18.8 метр болох аж. Одоо тогооны доторх усны төвшин доод камераас зургаан метрийн төвшинд байгаа бөгөөд уурыг гаргасны дараа дахин гурван метрээр нэмэгдүүлнэ. Усыг хоёр америк роботын тусламжтайгаар өгөх ажээ.

Энэ ажиллагааны явцад гурван сарын дотор гуравдугаар тогоог усаар дүүргэх бөгөөд хоёрдугаар тогоонд “усан бүрхүүлийг” 6-9 сарын дотор дүүргэнэ. Хоёрдугаар тогооны доод хэсэгт цууралт гарсан байж магадгүй учраас түүнийг цементээр шаван бөглөх хэрэгтэй болжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж