
Буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй арлын орнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар Ази, Номхон далайн эдийн засгийн нийгмийн комисс нь нийт 69 удаа чуулаад байгаа бөгөөдчуулганы хүрээнд Азийн Тээврийн сайд нарын уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Сайд А.Гансүх далайд гарцгүй Азийн 27 орны хуурай боомтын нэр бүхий “Олон улсын Хуурай боомтын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газар эрх олгосноор өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрт Азийн Автозам, Транс-Азийн Төмөр замын сүлжээг өргөжүүлэх үр ашигтай, нэгдмэл, тээвэр, ложистикийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хуурай боомтуудын үүрэг, ялангуяа далайд гарцгүй, улсуудын онцгой хэрэгцээ шаардлагыг харгалзсан болно.Энэхүү хэлэлцээрт Монгол Улсаас Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Алтанбулаг хотуудыг Олон Улсын хуурай боомт болгохоор тусгасан байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.