
Сирийн эрх баригчдыг олон улсын хамтын нийгэмлэг буруушаав. Гал зогсоохыг мягмар гаригт Башар Ассадаас Франц, Италийн лидерүүд шаардлаа. Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах санаачлагыг Франц Европын холбоонд гаргаж магадгүй. Түүнд нь Их Британи нэгдэж болзошгүй.
Сирийн эрх баригчдыг эсрэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үгээ хэлж, тус улсад болж байгаа хэрэг явдалд бие даасан мөрдөн байцаалт явуулахыг уриалсан юм. Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари (Bashar Ja’afari) хариуд нь өөрийн улсыг ямар ч мөрдөн байцаалт явуулж чадна, гаднын тусламжгүйгээр болно гэж мэдэгдсэн байлаа. Бүгд шүүмжилсэн ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийг буруутгасан тогтоол гаргаж чадсангүй. Оросын байр суурь түүнд нь саад болсон байна.