
“Ажил мэргэжлийн талбар хурдтай өөрчлөгдөж байна, даяаршиж байна, улам өрсөлдөөнтэй болж байна. Ийм нөхцөлд хувь хүн зах зээлд хөл тавьж буй старт-ап компани(ихэвчлэн саяхан байгуулагдсан, хөгжлийн шатандаа яваа компани) шиг бодож үйлдэж чадвал бусдаас онцгойрч, ажил карьертаа амжилт олох болно гэдгийг зохиогчид олон сонирхолтой жишээгээр үзүүлсэн. Энэхүү бүтээлднэг талаас ажил карьертаа хэрхэн амжилтгаргах, нөгөө талаас Монголд хөгжиж эхэлж буй энтрепренершип гэх ойлголтыг сайн танилцуулж өгснөөрөө, энэ хоёрыг сэдвийг холбон бичсэнээрээ ихээхэн ач холбогдолтой, сонирхолтой болсон” хэмээн орчуулагчид номынхоо гол санааг тайлбарлав.
Нээлтийн үеэр мөн Монголын бизнесийн хөгжлийн холбооны зүгээс хэлэхдээ: “Ирээдүйд дасан зохицож, өөртөө хөрөнгө оруулж, карьераа ахиулах нь гэх дэд гарчигтай нэн шинэлэг уг номыг орчин цагийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид маань шимтэн уншаасай, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, компаниудаас бидэнд сурах юм их байгааг олж харна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
“Та өөрөө старт-ап компани” ном өнөөдрөөс эхлэн номын дэлгүүрүүдээр 19,900 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна.