Эрсдэлтэй элчин сайд нар

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Эрсдэлтэй элчин сайд нар

Тайван биш байдалтай орнуудад ажилладаг Элчин сайд нартаа тусгай ажиллагаа явуулахад цэргийнхэнд олгодог шиг “байлдааны” нэмэлт цалин хөлс олгохоор Оросын Засгийн газар шийдсэн байна. Аюулын дээд цэгт тэднийг нүүлдэг журамтай хүмүүсийг эрсдэлтэй ажилтай гэж үзэн дипломатуудын статусыг тусгай албаныхантай эн зэрэгцүүлэн тавьжээ.

Оросын Засгийн газар хувьсгал гарч иргэний дайны ирмэгт байгаа Арабын орнуудад суугаа хүмүүст талархалаа илэрхийлэхээр шийдсэн байна. “Онц байдалд эсвэл зэвсэгт мөргөлдөөнтэй байдалд байгаа гадаад орнуудад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 40 хувиар нэмэгдүүлэн гадаадын валютаар төлж байх бөгөөд тэдний нэг өдрийн ажлыг хоёр өдрийнхөөр тооцож байх ёстой” гэж Засгийн газар шийджээ.

Тэдний байгаа оронд “улс төр, нийгмийн ээдрээтэй байдал” үүссэн бол дипломатуудын цалинг 20 хувиар нэмэн ажлын нэг өдрийг нь бүтэн хагас өдрөөр тооцож байх гэнэ.  Дипломат албаны бага тушаалтнуудын нийгмийн тийм баталгааг “”ОХУ-ын Гадаад явдлын яамны системд холбооны төрийн алба хаах онцлогийн тухай” гэсэн хуулиар өнгөрсөн оны нэгдүгээр сард гарган өгсөн байгаа. Одоо тэдэн шиг эрхийг Элчин сайд нар нь эдлэх болов.

Дээрх хоёр ангилалд хамаарах орнуудын жагсаалтыг Засгийн газар хийгээгүй бөгөөд тэр нь ГХЯ-ны эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх гэнэ. Ерөн­хийлөгч Зин аль-Абидин бен Алийг огцруулахад хүргэсэн Туни­сийн хувьсгал дууссан бо­ло­хоор тэнд сууж байсан Оросын Элчин сайд Андрей Поляков энэ нөх­вөрт хамрагдахгүй гэнэ. Тэрээр дэглэм унахаас нэг хоногийн өмнө огцорсон бөгөөд нэмэлт цалин, дип­ломатуудын баталгааны тухай хууль нэгдүгээр сарын 27-ноос эхлэн үйлчилж байгаа ажээ.

Египет, Тунист нэг, хоёрдугаар сард хувьсгал гарч 20 гаруй жил эрх барьсан захирагчид нь огцорч одоо байдал тогтворжиж байна. Ливид иргэний дайн хоёр дахь сардаа явагдаж байна. До­тоо­дын зэвсэгт мөргөлдөөн нь Кот-д’Ивуарт дууслаа. Сирид байдал даамжирч үймээнтэй хотуудад танк оруул­жээ. Йеменд олон нийтийн эсэр­гүүцэл үргэлжилж байна. Тэнд Ерөн­хийлөгч нь огцрох нь тодорхой боллоо. Бахрейнд олон нийтийн эсэргүүцлийг Саудын арми дарлаа.

Санхүүгийн нэмэлт баталгаа нь эцсийн эгшин хүртэл дипломатуудаа ч иргэдээ ч  нүүлгэдэггүй Оросын ГХЯ-ны практикийн нөхвөр болох ёстой.

Жишээлбэл, Дамаскаас Элчин сайдын яамаа нүүлгэх шийдвэрийг АНУ-ын Төрийн департамент энэ даваа гаригт гар­гасан байв. Харин оросууд цаг зав­гүй ажилласар байгаа. Гуравдугаар сарын 20-нд барууны орнуудаас нэг сараар хоцрон бараг цэргийн ажил­ла­­гаа­тай давхцуулан оросууд Ливи дэх дипломатуудынхаа тоог цөөлөх шийд­вэр гаргасан билээ.  Тэгвэл АНУ, Их Британи хоёрдугаар сарын сүүлчээр өөрсдийн дипломатуудыг бүрэн нүүл­гэсэн байлаа. Уаттарын дайчид  Кот-д’Ивуарын нийслэл Абиджанд орж ирээд Оросын Элчингээс зуугаад метрийн зайтай тулалдаан болж байхад оросууд ажилсаар л байв. Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр байл­даан хэт ойртох үеэр тэд байрныхаа доод давхаруудад толгой хоргодож байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж